Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ҮНЭНИЙ ГОЛ ДҮР

Тэдний дунд Бадамраагийн Магсаржав хэмээх эгэл суутан зорчиж яваа, одоо.


Алдарт Дэвид Боуиг нас барахад “Тайм” сэтгүүл “Рок’н роллын Пикассо” хэмээн өргөмжилж байсныг санаж байна. Ингээд бодохнээ рок’н роллыг Дэвид Боуигүйгээр төсөөлөх нь дэлхийн уран зургаас Пабло Пикассо гэсэн нэрийг аваад хаячихсантай ижил аж. Энэ ертөнцийн нэгээхэн хэсэг болтол өөрсдийгөө дархалсан эдгээр эр урлаг гэсэн нэгэн завины зорчигчид. Тэдний дунд Бадамраагийн Магсаржав хэмээх эгэл суутан зорчиж яваа, одоо.

“Кинонд тоглохыг хүссэн бүхнээс дүр гардаггүй. Чи жүжигчин болохыг хүсвэл үнэхээр хүсэх хэрэгтэй”

 

Намайг төрөхөөс долоон жилийн өмнө хийсэн “Гарьд магнай” киног 14 настайдаа анх үзсэн юмдаг. Зургаан настайдаа телевизийн бараа харж, “Халтар царайт”-ын Хорациогоос айж шөнөжин халуурснаасаа одоог хүртэл ичиж явдаг миний ой дурдатгалд хамгийн тодоор үлдсэн дүрүүдийн нэг нь Равсал панз. Өтгөн ширвээ сахал дороос жигд цагаан шүд гарган яралзтал инээсэн тэр дүр төрх одоо ч эвдрээгүй. Бүр сүүлд, дунд сургуулиа төгсөх үедээ “Улаан дарцаг” кинонд Дагва хэмээх тогооч залуугийн дүрд тоглосныг нь үзэж билээ. Зээлээс авсан еэвэнгээ гуйлга гуйсан өвгөнд өгчихөөд “Өгөлгүй яах вэ, энэ хүн ч гэсэн өлсөж байгаа” хэмээн хэнэггүйхэн өгүүлэх шавилхан бор залуугаар түүний дотоод сэтгэлийг төсөөлдөг болсон юм. Уулзаж учирч яваагүй атал танил дотно санагддаг хүмүүс бидний дундаас алсран одоход сэтгэл тавгүйтэх нь бий. Ийм л шалтгаанаар түүний тухай юу мэддэгээ эргэн санахад хүрлээ.

Жүжигчин хүн амьдралын үнэнийг өөрөөрөө дамжуулан үзэгчдэд хүргэх ёстой”

 

“Кинонд тоглоод л дүр бүтээчихнэ гэж бүү бодоорой. Үнэхээр жүжигчин байхыг хүсэх нь огт өөр зүйл”. Тэр нэг удаа ингэж хэлсэн юм. Жүжигчин болох хүсэлдээ автан гутлын үйлдвэрээс Хүүхдийн төв театр луу гүйсэн тэр үеэс л кино урлаг түүнд ийн заасан хэрэг л дээ. “Жүжигчин зөвхөн үнэнийг л өөрөөрөө дамжуулан бусдад хүргэх ёстой” гэсэн үгийг нь санаж байна. Үнэхээр ч тийм л дүр хүний ой дурдатгалд үлддэг биз. “Сэрэлт”-ийн Бумаа, “Тунгалаг Тамир”-ын Итгэлт, “Үер”-ийн Болд өвгөн, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц дарга гээд олон олон дүр бидний ой дурдатгалд амьдарч байгаагийн гол шалтгаан нь тэр л “үнэн”-тэй холбоотой. “Гарьд магнай” киноны Равсал панзын дүр энэ л зарчмаар бүтээгдсэн.

Зохиол дотор л амьтай байсан уран зохиолын дүрийг хувь хүний зэрэгтэй гаргасан  энэ жишээг би хувьдаа “Тунгалаг Тамир”-ын Итгэлттэй зүйрлэн боддог. “Би энэ дүрийг авсныхаа дараахан дахиад л Итгэлтийг давтаж болохгүй шүү гэж өөртөө хэлсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан. Үнэхээр л давтаагүй ээ. Хаана ч байгаагүй Равсал панзын дүрийг бидний дунд хэсэг амьдруулчихаад холыг зорихоор адгаж, тэр.

“Одоогийн залуус үнэнч байя гэж уриалах хэрнээ өөрөө тийм биш болчихож. Энэ л харуусалтай”

Эргээд санахад, эсвэл түүний талаарх мэдээллийг цуглуулж явахад тэр хэтэрхий даруухан амьдарч дээ гэсэн халагламаар бодол төрсөн юм. Олны өмнө төдийлөн гардаггүй, оддын талаарх ярианд ч тэр болгон багтаагүй, хийх ёстойгоо хийчихээд эгэл даруухан амьдарсаар буцаж. Буцсаных нь дараа ч хэдэн хүн харуусан дурсаа вэ. Бас л чамламаар. Гэхдээ тэр өөрөө ч үүнийг хүсэхгүй байсан биз дээ. Ийм л хүн.


“Эр хүн хүүхдүүдийнхээ төлөө зүтгэлээ зүтгэлээ гээд ээж шиг нь байж чаддаггүй юм билээ”

Дэлгэцэнд үлдсэн хамгийн сүүлийн дүр нь “Цэн тогоруу” киноны малчин өвгөн Сандагийн дүр. Бидний дунд танил мэт санагдах олон сайхан дүрийг урлаад өөрөө  цэн тогоруун цуваатай, зуныг үүрээд буцчихлаа. Гэлээ ч Равсал панз амьдарсаар л, үгүй дээ Равсал гэж тийм хүн байсан даа гэж хэлэлцсээр л байх болно. Ингэж л тэр мөнхөрнө. Үнэний гол дүрээр.



 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
5 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
28
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.