Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бие даагч Д.Гантулгыг нэрсийн жагсаалтаас хасчээ


Сонгуулийн eрөнхий xороо хуралдаж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 14-ний 06 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсоныг үндэслэн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон тул Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасны дагуу Доноровын Гантулгад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.

Д.Гантулга нь ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд нам нь сонгуульд оролцох боломжгүй болсон тул бие даан нэр дэвшсэн юм. Тэрбээр хэд хоногийн өмнө “Манай намын анхан шатны үүрийн өдөр тутмын үйл ажиллагааг бие даан нэр дэвшигч надтай хүчлэн холбож, зохиомол хэрэг үүсгэн миний нэрийг татуулахын төлөө зохион байгуулалттайгаар ажиллаж байгааг эрс буруушааж байна. Хан-Уул дүүргийн Яармагийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, мөрдөн байцаагчид шүүх, прокурорын тогтоол шийдвэргүйгээр иргэдийг гэрээс нь баривчилж Цагдаагийн хэлтэс дээр авчран гэрчийн мэдүүлэг авч хуулийг ноцтойгоор зөрчжээ. Жишээ нь, машин дотор нууцаар, хууль бусаар, үндэслэлгүй бичлэг хийх замаар бий болгосон баримтыг шүүхэд хүргүүлснийг Хан Уул дүүргийн анхан шатны шүүгч Батболор гэгч нотлох үндэслэлд тооцож намайг захиргааны зөрчил гаргасан гэж үзсэн байна. Энэ гүтгэлэг, зохиомол дайралтыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
4 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
5 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
20
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.