Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уриалга гаргажээ

Бид энэ жил арвин ургац авсан ч богино хугацаанд хураах шаардлагатай


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ард иргэд, оюутан залууст хандаж уриалга гаргасан байна. Энэ онд манай улс арвин ургац хураан авах боломж бүрдсэн ч  Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс найм, есдүгээр саруудад хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй хэмээн мэдээлсэн. Тиймээс сайн дураар туслах, “Орлоготой оюутан” хөтөлбөрт хамрагдах, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж, ургацаа богино хугацаанд хорогдол, хаягдалгүй хураан авах ажилд иргэд, оюутан, залуучууд идэвх санаачлагатай оролцохыг уриалжээ. Мөн газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд энэхүү уриалгыг дэмжиж иргэд, оюутан залуучуудынхаа идэвх санаачлагыг хүлээн авч үр ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа тус яамны сайд П.Сэргэлэн онцолсон байна.
Энэ жил улсын хэмжээгээр 375.3 мянган га талбайд үр тариа, 22.0 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га талбайд тосны ургамал, 25.3 мянган га талбайд тэжээлийн ургамал, 4.2 мянган га талбайд эмийн ургамал нийт 491.2 мянган га талбайд хураалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ургац хураалтын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Улсын ургацын комисс, орон нутагт салбар комиссуудыг шинэчлэн байгуулсан аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
6
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.