Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тухай 15 баримт


Бид та бүхэнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Тэд энэ сарын 18-23-нд Амстердамд болох ДАШТ-ий зүг хөлгийн жолоогоо залсан юм.

1. Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3  Үндэсний эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 1157260 оноотойгоор 22 дугаарт эрэмбэлэгдэж байна.  

2. Монгол Улсын 3x3 Үндэсний шигшээ баг 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тус амжилт нь Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн  түүхэнд анхны алтан медаль байсан юм.  

3. Монгол Улсын 3х3 үндэсний шигшээ баг 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалд шалгарч Австрали улсын хүчирхэг багт нэмэлт цагт хожигдсоноор мөнгөн медалийн эзэд болсон билээ. Тэгвэл өнөө жил тэд Азийн аваргын мөнгөн медалиа ихэрлүүлж, гурван жил дараалан финалд шалгарсан цорын ганц баг болоод байна.

4. Монгол Улсын Үндэсний эмэгтэй шигшээ багийн амжилт тэмцээн бүрт ахисаар байна. Тэд 2013 оны тавдугаар сард Катар Улсын нийслэл Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медалийг хүртсэн юм. Энэ нь түүхэн амжилт байлаа. Харин энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгараад байна.

5. Үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхтайваны Цэрэнбаатар, Готовын Цэнгүүнбаяр, Ариунболдын Ананд  нар багтдаг. Харин эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б. Алтанзаяа, Д.Ганзул, Ж.Иштуяа, Б.Солонго нар багтдаг.

6. Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өчигдөр буюу 10-ны өдөр дэлхийн аваргад оролцохоор Европ тивийг зорьсон. Дэлхийн аваргаас өмнө эрэгтэй шигшээ баг Хорватын дэлхийн гранприд, эмэгтэй шигшээ баг Италид болох тэмцээнд оролцож, улмаар Голланд Улсын Амстердам хотноо зургадугаар сарын 18-23-ны хооронд зохион байгуулагдах  зургаа дахь удаагийн дэлхийн аваргад өрсөлдөнө.

7. Амстердам хотноо зохион байгуулагдах зургаа дахь удаагийн ДАШТ-д эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 баг  найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг B хэсэгт ОХУ, Украйн, Эстони болон урьдчилсан шатнаас эрхээ авах багтай багтжээ. Харин тэмцээний А хэсэгт дэлхийн шилдэг багууд багтаад байгаа гэнэ. Энэ нь манай улсын шигшээ багийн хувьд таатай мэдээ юм.

8. Өнөө жилийн ДАШТ нь Монгол улсын эмэгтэй Үндэсний шигшээ багийн анхны ДАШТ юм.  Мөн энэхүү дэлхийн аваргад Монгол Улсын Үндэсний шигшээ баг анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

9. Эрэгтэй шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн улсдаа нэгдүгээрт, дэлхийд 78-т,  багийн ахлагч Д.Дэлгэрням улсдаа хоёрдугаарт, дэлхийд 85-т, Э.Цэрэнбаатар улсдаа гуравдугаарт, дэлхийд 117-т, Г.Цэнгүүнбаяр улсдаа дөрөвдүгээрт, дэлхийд 122-т,  А.Ананд улсдаа 10-т, дэлхийд 263-т тус тус эрэмбэлэгддэг.

10. 3х3 сагсан бөмбөг 2020 оны олимпийн төрөлд багтаад буй. Тэгвэл Дэлхийн FIBA 3x3 Сагсан бөмбөгийн холбооноос дэлхийн чансааг гаргадаг бөгөөд  U18, U23 болон Үндэсний шигшээ багийн нийлбэр оноогоор эрэмбэлдэг. Уг жагсаалтад Монгол Улс гуравдугаарт жагсаж байгаа нь олимпийн наадамд оролцох өргөн үүдийг нээсэн хэвээр байна.

11. Үндэсний шигшээ багийн ахлагч  Д.Дэлгэрням биеийн хүчний тоглолтоороо дэлхийд гайхагдсан нэгэн. Түүний довтолгооноос дэлхийн шилдэг тамирчид дөлдөг гэнэ.

12. Энэ удаагийн дэлхийн аваргын эрэгтэй шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал нэмэгдсэн байна. Улмаар багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болжээ.

13. Үндэсний шигшээ багийн тамирчин, 2017 оны 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч" Э.Дөлгөөн 2018 оны 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай ур чадвартай тоглож, бэлгэдлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн. Харин өнөө жилийн Азийн аваргын бэлгэдлийн шилдэг гурван тоглогчийн нэгээр Монгол улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрнямыг нэрлэсэн байна.

14. Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг чансаагаараа дэлхийн 192 орноос 170 байр урагшилж 22-т эрэмбэлэгдсэн нь гайхалтай амжилт боллоо. Дашрамд өнгөрсөн жил тэд 28-т жагсаж байв. Мөн өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээ наймд шалгарснаар дэлхийн шилдэг багуудын эхний наймд багтсан юм.

15. Эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд Азийн шилдэг багуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
21 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
15
0
0
0
0
0