Хайх зүйлээ бичнэ үү

мин

АНУ-ын Элчин сайдын яам хоёр орны хэв маягийг хослуулсан гэртэй боллоо

Тус гэрийн нээлт өнгөрсөн баасан гаригт болсон юм


Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс монгол гэртэй болжээ. Энэхүү гэрийн нээлт өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд виз болон иргэншлийн асуудлаар хандаж буй бүхий л иргэдийг угтан авах зориулалтаар ашиглах юм.

Энэхүү гэрийг Монгол гэрээс санаа авч, АНУ-д  өндөр технологиор үйлдвэрлэсэн гэдгийг элчин сайд Женнифер хэлсэн юм. Тэрбээр виз мэдүүлэгч иргэдийг хүйтэн сэрүүний улиралд гадаа даарч, бээрэн хүлээж зогсохоос сэргийлэн ийнхүү хүлээлгийн гэртэй болж буйгаа онцолсон.

Монгол гэр цаг хугацааны шалгуурыг давсан гайхамшигт технологийн нэг юм. Монгол гэрийг хялбархан барьж, буулгаж, нүүлгэж болдог учраас амьдрахад таатай, найдвартай сууц бөгөөд монгол гэртэй ижил төстэй сууц дэлхийн өнцөг булан бүрт бий. Монгол дахь Америкийн элчин сайдын яам монгол гэрийн давуу талыг технологийн дэвшилттэй хослуулан амьдрах орчноо улам бүр байгальд ээлтэй болгохоор зорьсон аж. Монгол гэрийн онцгой дизайн, бусад онцлог шинжийг Америк хэв маягийн шинэчлэлтэй хослуулан барьжээ. Мөн тус гэрийн орчинд тусгайлан сонгосон агаарын бохирдлыг багасгах мод, ургамал тарьж туршиж буй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
18
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.