Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МУГЖ Г.Ариунбаатарыг “Чингис хаан одон”-гоор шагналаа

“Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай.


“Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор шагналаа. 

Г.Ариунбаатар нь Төв аймагт 1988 онд төрсөн. 2005 онд Зуун мод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Түүний хувьд энэ оны зургаадугаар сарын 20-ноос сарын турш Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзэлж Гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон билээ.

Дашрамд сониохуулахад Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном нар хүртэж байжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
47
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.