Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сэтгэл зовнил эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг энэ судалгаа харууллаа

Санаа дагаж өвдөх нь сөрөг үр дагаварт хүргэдгийг судлаачид тогтоожээ.


Эрүүл чийрэг биетэй ч өвчинд нэрвэгдэж магадгүй гэж үргэлж санаа зовж явдаг хүмүүс цөөнгүй байдаг. Хүмүүсийн дунджаар 5-10% нь “эрүүл мэндийн айдас болгоомжлол”-той байдаг гэсэн албан бус судалгаа бий. Энэ нь тэр хүмүүс үргэлж өвчин тусахвий гэсэн айдас, болгоомжлолтой явдаг гэсэн үг. Тэгвэл BMJ Open сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн шинэ судалгаа энэ төрлийн сэтгэл зовнил үнэхээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бараг 70 гаруй хувь нь зүрхний шигдээс болох өндөр эрсдэлд ордог болохыг баталжээ.

“Бид эмнэлгийн асаргаа, сувилгаанд байгаа хүмүүст “Энэ тийм ч аюултай биш ээ. Зөвхөн санаа дагаад л тэгэж байгаа юм” гэж тайвшруулдаг. Гэхдээ санаа дагасан өвдөлт, эрүүл мэндийн айдас болгоомжлол даамжирвал сөрөг үр дагавар дагуулахыг анхаарах хэрэгтэй” хэмээн Норвеги дахь Скандвикенийн анагаах их сургууль болон Бергений их сургуулийн судлаач Иден Берже ярьжээ.

Энэхүү судалгаанд судлаач Берже Норвегийн эрүүл мэндийн урт хугацааны судалгааны төвөөс 1997 оны үед эрүүл мэндийн шалтгаантай байсан 7000 гаруй хүний дата мэдээллийг цуглуулсан байна. Тэд бүгд эрүүл мэндийн айдас болгоожтой хэмээн тогтоогдож байжээ. Мөн судлаачид 2009 оны үеийн датаг ашиглан тэдний зүрхний ажиллагааг судалжээ.

Энэ 12 жилийн хугацаанд тэдний 3% нь зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчлөлтэй болсон байсан бол эрүүл мэндийн айдас болгоомжлолтой хүмүүсийн 6% нь зүрхний шигдээстэй болсон байжээ. “Бид өвчлөлийн айдас болгоомжлол нь зүрхний өвчлөлтэй нарийн холбоотой болохыг олж илрүүлсэн” хэмээн Берже хэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
25
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.