Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нэгдүгээр сургуулийн багш, сурагчид харьяа яамныхаа шалгалтад унажээ

Нийт 18 сургуульд хяналт, шалгалт хйисэн байна.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн сарын сүүлчээр шалгалт хийжээ. 

Нийслэлийн төвийн 6 дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хичээлийн цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг бусад бодит байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор ажилласан юм. 

Тус тушаалын хэрэгжилтийг Баянгол дүүргийн 13, 38, 113 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 5, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 55, 85 дугаар сургууль, Амгалан цогцолбор, Хан-Уул дүүргийн 18, 34, 52 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 24, 61 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65, 106 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургууль буюу нийт 18 сургуульд шалгалт хийсэн байна.

Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль харьяа яамны сайдын тушаалыг чанд сайн мөрдөж байсан бол Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль тушаалын хэрэгжилтийг огт хангаагүй хэмээн дүгнүүлсэн байна.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
40
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.