Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

4500 оюутан Сүхбаатарын талбайд өглөөг угтлаа

4500 оюутан “Монгол хүний хөгжил Монголын ирээдүй” гэсэн уриалгыг нэгэн зэрэг хэллээ.


Оюутан залуус өнөөдөр Улаанбаатарын хөл хөдөлгөөн жигдрэхээс урьтан 06.30 цагт Сүхбаатарын талбай дээр цуглалаа. Эд бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус”, “Ажилтай оюутан” хөтөлбөрүүдэд хамрагдан нэгэн зорилго дор нэгдэж эерэг хандлагыг түүчээлж буй оюутан залуус. Цагаан цамцаар ижилссэн тэд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэн өглөөг эхлүүлж, хамтдаа өглөөний дасгал хийв.  

Уг хөтөлбөрт МУИС, ШУТИС, ХААИС, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Удирдлагын академи, Этүгэн, Сити, Идэр зэрэг улсын болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнууд хамтарчээ. 

Залуус хоггүй, утаагүй, ногоон байгууламжтай, ан амьтдаар баян, уул ус нь байгалиараа, эрүүл аюулгүй орчинтой, хүн ард нь амгалан тайван Монголын төлөө  эх орноо хайрлахыг уриалж “The Hu” хамтлагийн “Юу вэ Юу вэ Юу” дууны хэмнэлд монгол бүжгийн хөдөлгөөнтэй флаш моб хийсэн нь сэтгэл хөдөлгөм байлаа. Энэ цуглааны төгсгөлд 4500 оюутан “Монгол хүний хөгжил Монголын ирээдүй” гэсэн уриалгыг нэгэн зэрэг хэллээ.

Тэд ирэх долоо хоногт агаар болон хөрсний бохирдлын эсрэг сайн үйлсийн аян эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
15 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.