Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Хүүхдийн эмнэлэгт өнгөрүүлсэн зургаан хоногийн тэмдэглэл

Өнгөрсөн долоо хоногт хатгаа авсан хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтсэн ээжийн хувийн зөвлөгөөг хүргэж байна


“Хамгийн гол нь хүүхдээ амаар нь хүйтэн салхи авахуулахгүй байх хэрэгтэй” гэж “Гурван гал” эмнэлэгийн хүүхдийн тасгийн их эмч Д.Сүнжидмаа ханиад томуу их, хатгаа авсан хүүхдийн тоо олширч байгаа өвлийн хүйтэн цагт анхааруулж байна. Энэ нь ороолтоор нүүрийг нь баглана гэсэн үг ерөөс биш. Гадаа гарахдаа даавуун маск зүүж хэвших хэрэгтэй аж. Түүнчлэн дулаан хувцаслаж, хөргөгчнөөс хүйтэн идэх юм өгч болохгүй хэмээн эмч нар анхааруулжээ.  Хүүхдээ ханиад, томуу тусгалгүй энэ өвлийг дуусгах хамгийн энгийн халамж энэ. 

Нэгэнт таны хүүхдийн ханиад үгдрээд, халууны шил 38 хэмээс дээш зааж, амьсгалын тоо минутад 40-өөс дээш гарч (1-5 насны хүүхэд), цээж нь хонхолзож эхэлсэн бол эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт хатгаа авсан гурван настай охиноо сахиж “Гурван гал” эмнэлэгт зургаа хоносон юм. Хүүхдээ асарч, эмнэлэгт анх удаа хэвтэхээр зэхсэн ээжүүдтэй хувийн туршлагаасаа хуваалцаж байна. 


Эмнэлэгт ор олох үе 

“Яаралтай эмнэлэгт хэвт” гэж хүүхдийн чээжийг чагнасан эмч хэлэх тэр үед хамгийн эхлээд ямар эмнэлэгт, хэнийг таньдаг тухайгаа бодох хэрэгтэй. Хувийн эсвэл улсынх байх нь хамаагүй. Ханиад томуу их байгаа энэ өдрүүдэд эмнэлэгт ор олохын тулд өглөө эртхэн очиж үүдийг нь сахих, эсвэл эмнэлэгт таньдаг хүнээ гуйхаас өөр аргагүй болж байгаа юм. Танил тал байхдаа яахав дээ, паа пүү гэх хэрэггүй. Таны эрдэнэс шиг хүүхдийн эрүүл мэндийн тухай яриа хөөрөө учраас, ямар ч хамаагүй арга чарга олох учиртай. Өнгөрсөн долоо хоногт дүүрэг болон Эх нялхас хатгаатай хүүхдээр дүүрсэн байв. 

Дүүргийн эмнэлгүүдэд ор олдохгүй байгаа учраас корридорт гудас тавиад хүүхдээ тэврээд хэвтэх нь элбэгшжээ. Гэхдээ энэ нь маш аюултай үйлдэл юм билээ. Олон арван вирустэй хүүхэд мөнөөх корридорт байгаа үед шинэ халдвар маш түргэн авна. Халуурч бүлээрээд, амьсгаа өндөртэй очсон хүүхэд нэмж гүйлгэн, суулгаад, бөөлжиж эхлэх нь наад захын асуудал. 

Эх нялхсын хувьд энд тэнд эмчлэгдэж чадахгүй, эрс хүндэрчихсэн хүүхдүүд цугладаг. Эмч  сайтай боловч сүрьеэтэй хүүхэдтэй цуг хэвтэнэ шүү гэсэн анхааруулгыг тэндээс авсан. Тэгэхээр эцэг, эхчүүдийн сонголт мэднэ гэсэн үг.  

Хэтэвчин дэх хэдэн төгрөгтөө захирагдах нь хүн бүрт тулгардаг асуудал учраас аль ч сонголтыг Та хийж болно. Гэхдээ улсын болон хувийн ямар ч эмнэлэг өвчтөнөө солих дургүй байдгийг санах хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, улсын эмнэлэгт хэвтэж байгаад хувийн эмнэлэг зорихоор шийдэхэд авахгүй гэж цааргална гэсэн үг. 

Өмнө нь өөр эмчийн жороор өчнөөн тариа хийлгэсэн хүүхдийг дараагийн эмнэлэг авахгүй байх нь элбэг. 

Хүүхдийн бие асар хурдан мууддаг, өндөр эрсдэлтэй учраас эмч нарын зөв ч байж мэднэ. Саараар бодож хүүхдийн бие муудвал аль эмчийн бичсэн, ямар эм тариа хэрхэн нөлөөлөв гэдгийг хэлэхэд бэрх шүү дээ. Тиймээс хариуцлага хүлээх эзнийг олоход амаргүй, явдалтай гэсэн үг. Тиймээс эмнэлгүүд өвчтөн шилжүүлэхээс цааргалдаг.

Миний хувьд дүүрэг болон Эх нялхас өвчтөн олонтой байгааг мэдсэнийхээ дараа хувийн эмнэлгүүд рүү утас цохиж эхэлсэн. Хүүхэд хэвтэж эмчлүүлдэг тийм ч олон эмнэлэг Монголд байхгүй. Тэгэхээр цөөн утастай жагсаалт гарна. 


1. “Гурван гал” эмнэлэг 

Утас: 77113344 веб сайт: www.ggh.mn

Эмчид үзүүлэх цагаа утсаар авна. Хүүхдийн эхний үзлэг 35 мянган төгрөг. Үүнээс хойш долоо хоногийн хугацаанд давтан үзлэг үнэ төлбөргүй байдаг гэнэ. Эмчид эхний байдлаар үзүүлж, хүүхдийн чээжийг чагнуулсны дараа эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол бичиг хийлгүүлж авна. Ор байхгүй үед өдрийн эмчилгээ хийлгүүлж болох юм билээ. 

Өнөөдрийн хувьд тус эмнэлэгт ор байхгүй байгаа гэсэн. Үнэндээ өнгөрсөн нэг сарын хугацаанд сул ортой өдөр байгаагүйг сувилагчид нь ярьсан. Тиймээс таны хүүхэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол өглөө 08.00 цагт ирээд дугаарлаад суух хэрэгтэй юм билээ. Өглөөнөөс хойш хүлээсний эцэст орой ор гарах үед шууд хэвтэх, эмчтэйгээ сайн ярьж дөнгөвөл өөр тасагт ор гаргуулж авах тохиолдол ч бий. 

Ор, хоногийн төлбөр + Эмчилгээний төлбөр гэсэн зарчмаар эмнэлэгт хэвтэнэ. Ор, хоногийн төлбөрт өдрийн гурван хоол багтана. 


2. “Интермед” эмнэлэг

Утас:77011111,  веб сайт: www.intermed.mn

Үзүүлэх цагаа мөн л утсаар авна. Хүүхдийн үзлэг 45 мянган төгрөгийн үнэтэй. Давтан үзлэг байхгүй. Эмнэлэгт хэвтэхийн тулд мөн л эмчдээ үзүүлж, хэвтэх бичиг авах шаардлагатай. Өнөөдрийн хувьд мөн л ор байхгүй гэдэг тайлбарыг жижүүр эмэгтэй хэлж байна билээ. Үнэ, өртөг нь бусад хувийн эмнэлэгтэй харьцуулахад өндөр. Ор, хоногийн болон эмчилгээний төлбөрийн талаар ээж Та утасдаад лавлаж болно. 

Ор, хоногийн төлбөр + Эмчилгээний төлбөр гэсэн зарчмаар эмнэлэгт хэвтэнэ. Ор, хоногийн төлбөрт өдрийн гурван хоол багтана. 

3. “Ачтан” эмнэлэг

Утас: 70009624, веб сайт: www.achtanhospital.mn

Таныг утас цохих үед хүүхдийн эмчийн утасны дугаарыг өгнө. Эмчтэй холбогдож, үзүүлэх цагаа тохиролцоод очно. Хүүхдийг үзсэний дараа эмч хэвтүүлэх эсэхээ шийднэ. Үнэ өртөг тун боломжийн санагдсан. 

Эмчилгээний төлбөр болон ор хоногийн төлбөр тогтмол дүнтэй юм билээ. Тэгэхээр хэчнээн төгрөгийн төлбөр төлөх бол гэж санаа зоволтгүй, баримжаатай гэсэн үг. 

Миний хувьд ханьтайгаа ярилцаж байгаад таньдаг хүнтэйгээ холбогдож ор олоод “Гурван гал” эмнэлэгт очсон. Гэхдээ хүүхэд ихтэй байсан учраас 2 хоног хүлээсний эцэст эмнэлэгт хэвтсэн юм. 


Эмчилгээний үе

Хүүхдийн бие тавгүй, халуурч бүлээрсэн эхний хэдэн өдөрт ээж танаас тэсвэр, тэвчээр шаардана. Мөн эмнэлгийн орчинд дасаагүй, уян зүү тавиулж буй багачууд уйлж, орилох нь их. Ингээд ээжийнхээ энгэрт медаль шиг л наалдчихна. Энэ үед хүүхдээ сайн тайвшруулж, тариа болон дуслаас өөр зүйлд анхаарлыг нь хандуулах хэрэгтэй. Дуртай тоглоомуудыг нь авчраад хүүхдэдээ тоглуулж болно шүү дээ. Гэхдээ бусад хүүхдэд тоглуулаад дэмий болов уу. Харамч, хахиртаа биш ээ. Энэ бол өөр халдвар авахаас сэргийлж буй үйлдэл учраас бусад эцэг, эх ч таныг ойлгох нь дамжиггүй.

Корридороор дэмий сэлгүүцэж, хүүхдээ өрөөнөөсөө авч гарахгүй байх хэрэгтэй. Охин бид хоёртой нэг өрөөнд хэвтсэн 1 ой 3 сартай жаал эмнэлэгт тав хоносныхоо дараа дахин шинэ халдвар авчихсан. Бөөлжиж, гүйлгээд маш их тамирдаж байгаа нь царайнаас нь илт. Энэ нь корридорт их тоглож, өрөөнөөсөө гарч гүйсэнтэй холбоотой байв. Манай өрөөний эсрэг талын өрөөнд хэвтсэн шинэ өвчтөн (нэг ой ч хүрээгүй охин) яг ийм зовиуртайгаар эмнэлэгт ирсэн гэнэ. Түүнээс халдвар авсан гэсэн үг. 

Эмнэлэг бол халдварын голомт гэдгийг ээж Та сайн ухамсарлах хэрэгтэй.

Тиймээс эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа өөрөө болон хүүхдэдээ маск зүүж, гараа маш сайн угаах хэрэгтэй. Мөн эмнэлгийн корридорт өлгөөтэй байдаг санитолоор гараа ариутгаж болно. 

Хүүхдийнхээ дусал болон тарианы цагийг Та эмч, сувилагчаас дутуугүй мэдэж байх хэрэгтэй. Мөн ямар тариа хийж буйг сувилагч хэлээд, хадгалах хугацааг танд харуулах ёстой шүү. Мөн нэг удаагийн зүү тариур хэрэглэж буйгаа ч хэлж буй, эсэхийг нь анзаараарай.  

Эм, тариа л болсон хойно ямар нэг сөрөг муу талтай байж магадгүй. Санаа зоволтгүй асуух хэрэгтэй. Эмч нарийн тайлбарлаж өгнө. Мөн хүүхдийнхээ харшилдаг эм тариаг мэдэж байх нь чухал. Өмнө нь эмчилж байсан эмч нар дэмий юм байна даа гэж зөвлөсөн эм тариаг ч эмчлэгч эмчдээ сайн хэлэх нь чухал. 

Гэрийн хоолтой харьцуулахад эмнэлгийнх давс муутай байж магадгүй. Гэхдээ хүүхдэд зориулсан, сувиллынхтай төстэй хоол учраас сайн өгч байгаарай. Харьцангуй эрүүл хоол гэсэн үг. 

Хүүхэд эмнэлэгт хэвтэх үед чихэр, шоколад хориглох нь элбэг. Хүндрэлтэй тал нь эмнэлэгт эргэлт ирэх үед бөөн чихэр ороод ирнэ. Тантай цуг хэвтэж байгаа хүмүүст ч мөн л бөөн чихэр, жимс ирнэ. Энэ үед хүүхдээс сайтар нуух нь чухал. Сарвайснаа авдаг сайн эрс шүү дээ тэд чинь. 

Эмнэлэгт байх хугацаанд ээж Та өөрөө ч ханиад хүрч, хатгаа авч мэднэ. Тиймээс энэ үед хүүхдийнхээ эмчид хэлж, эм бичүүлж авч болно. Хүүхдээ асрахын тулд ээж Та өөрөө эрүүл саруул байх нь чухал юм. 

Мөнгө төгрөгөө бодсон ч тэр хүүхдийн бие сайжирч, эмч дахин шинжилгээ хийх тухай ярих үед та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чих хамар хоолой, бөөрний гэхчлэн бусад эмчид үзүүлэх шаардлагатай бол тухайн өдөртөө амжуулаад түргэхэн үзүүлчих хэрэгтэй. Эмч, сувиалгчаас одоо яах хэрэгтэй вэ гээд асуугаад л байх хэрэгтэй гэсэн үг. Идэвхгүйгээсээ болоод эмнэлгээс гарах хугацаагаа нэг өдрөөр хойшлуулчих нь ч бий. Дагаад төлбөр өснө. 


Эмнэлгээс гарсны дараа

Охин бид хоёрын хувьд энэ үедээ эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Лавтай ажлын 10 хоног цэцэрлэгтээ явахгүй гэртээ ноолрохоор болсон. Ягаан дэвтрийнхээ ард эмчээс асуух асуултаа бичиж байгаад эмнэлгээс гарахаасаа өмнө асуусан ч болно. Сайн зөвлөгөө аваад, дагах хэрэгтэй юм билээ. Эмчийн зөвлөгөөг дагаагүйгээс болж дахин эмнэлэг бараадах тохиолдол бишгүй байдаг гэсэн. 100 хүүхдээс 5 нь эргээд ирдэг гэж эмч нар ярьж байсан. Тэгэхээр зөвлөгөөг аль болох сайн дагах нь чухал. 

За, ингээд амжилт хүсье. Булцгар, бумбагар жаалаа сайн эмчлүүлээрэй. Хойшдоо эрүүл байх болтугай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
47
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.01 141.101.105.123

Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирснийхээ дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно [email protected]

0 Хариулах


Dante 2019.08.13 46.244.29.144

Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд [email protected] и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.

0 Хариулах


DR. APRADHAN 2019.01.06 105.112.38.245

Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Та бөөр, эрэгтэй, эмэгтэй аль нэгийг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийг энэ боломжийг та олохгүй байна. Эмнэлэгийн мэргэжилтэн нь танд хамгийн сайн $ 1,000,000 сая долларыг бөөрөнд өгөх болно. Миний нэрийг Doctor Adity Apradhan, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологичоор ажиллаж байна. Манай клиник нь бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтнийг эмчлэхэд оролцдог бөгөөд бид худалдан авагч, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид Энэтхэг, Их Британи болон бусад улс оронд байрладаг. Хэрэв та хүүхэд худалдах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу И-мэйл: [email protected] Утасгүй дугаар: эсвэл +12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели   Анхаарна уу: Та манай хамтран ажиллах вэбсайтыг дараах хаягаар үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу мэдэхгүй бол хийх. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд +12675278876 хэрэгтэй. Хариулт: Доктор Адайшевад

0 Хариулах


dr ameer 2019.01.05 197.210.52.70

Бие биенийхээ нэрийг нэрлэе Би өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсан Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 520,000 доллар, Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн Энэтхэгийн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо би Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй. Түүнтэй уулзах зөвлөгөө ([email protected])

0 Хариулах