Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хотын дарга Австри улсын элчин сайдын яамны худалдааны аташетай уулзлаа

Төсөл тус бүрийн зардал нь 6-7 сая орчим евро байхаар тооцож байна.


Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе Майкл Таншицтэй уулзлаа. 2011 оны гэрээгээр Австрийн Засгийн газар 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгосон. Уг зээлээр Улаанбаатар хотын дөрвөн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, онцгой байдлын газар 15 давхраас дээш өндөр байшинд гарсан гал унтраах машин авсан ба УСУГ-т долоон сая еврогийн  “Улаанбаатар хотын цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлыг эхлүүлсэн байна. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотойгоор дараагийн 40 сая еврогийн зээл Их хурлаар батлагдаж, 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа тул Майкл Таншиц энэхүү зээлээр ямар төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцохоор уулзаж байгаа юм.

Хотын дарга уг зээлээр санхүүжүүлэх төслүүдийн саналыг хэллээ. Тэрээр “Бид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр олон улсын стандартад нийцсэн шарил хадгалах газрыг Улаанбаатар хотод байгуулах, бага оврын 4.5 МВТ-ын хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах, Бохир ус, бохир усны төвлөрсөн бус жижиг системийг гэр хороолол, дагуул хотуудын хэрэгцээнд зориулж боловсруулах, санхүүжүүлэх, нийлүүлэх, Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулах зэрэг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Төсөл тус бүрийн зардал нь 6-7 сая орчим евро байхаар тооцож байна” гэлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе Майкл Таншиц сүүлийн жилүүдэд хоёр улсын эдийн засгийн харилцаа илүү идэвхжиж байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.