Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Антибиотикоос болж хүүхдээ алдсан ээжийн гунигт түүх фейсбүүкт нулимс, ухаарал дагуулж байна


Энэ түүхийн эхний хэсэг ээж танд тун ч танил санагдахвий. Гэртэйгээ ойр аптекаас бид ампициллиний бүлгийн антибиотик аваад хүүхдийнхээ ханиад, томууг эдгээчихдэг. Яг энэ аргаар хүүхдийнхээ ханиадыг “эмчилснээс” болж 6 настай жаал хүүгээ алдсан ээжийн зүрх эмтрэм түүх фейсбүүкийн хуудсаас хуудаст шейрлэгдэж байна. 

М.Нарантуяа буюу дуучин Нарад тэр ээж захидал бичжээ. Учир нь дуучин Нараг антибиотикийн буруу хэрэглээний гунигт түүхийг нь олон хүнд хүргэж чадна гэж тэрбээр итгэсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Манайх гадаадад хараар ажиллаж амьдарч байгаа олон мянган айлын л нэг. Өнгөрсөн шинэ жилийн өмнөх өдөр 6 настай хүү маань даарснаас болоод ханиад хүрчихлээ. Миний хүү өмнө нь ханиад хүрч, өвдөж л байдаг бид гэрээрээ эмчлээд явж л байдаг байсан. Гэрийн эмчилгээ нь гэвэл зөгийн бал, халуун цайнаас эхлээд Монголоос захиж авчруулдаг эмүүд. Учир нь эндэхийн эмч нар маш зөөлөн эм бичдэг, тэр нь нэмэр болохгүй байгаа юм шиг санагддаг. Аптекууд нь ч жоргүй бол антибиотик зардаггүй.


Ингээд энэ удаа ч гэсэн өөрийнхөө эм тариагаар эмчилж эхэлсэн. Хоолой нь өвдсөн тул ципринол 8 цагаар өгөв. Өмнө нь амоксилав, амоксициллин өгдөг байсан. Харин хүүгийн маань бие сайжирсангүй улам дордсоор байв. Бид даатгалгүй ч гэсэн ямар ч мөнгөнөөс илүү хүүгийн маань амь нас чухал тул эмнэлэгт хэвтүүлж шинжилгээ өгтөл ханиад нь хатгаа болоод баруун уушиг нь устсан гэсэн онош гарсан. 

Эндхийн эмнэлэг нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн, би ч зөвшөөрсөн. Тэр шинжилгээгээр MRSA гэдэг нянгийн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ нянд бараг ямар ч антибиотик нөлөөлж чаддаггүй гэнэ. Миний хүү антибиотикийн хамаагүй хэрэглээнээс болж дараа нь ямар ч антибиотик уугаад эдгэхээргүй нянгаар өвчилжээ. Нян уушгийг тэр чигээр нь идэж устгаж байна гэсэн аймшигтай хариу гарсан юм. Тэгээд яаралтай хагалгаанд оруулж уушиг руу нь 4 гуурс зоож усыг нь соруулаад асар өндөр дозоор хүчтэй антибиотикийн эмчилгээ хийсэн. Миний хүү 6 долоо хоног энэхүү өвчинтэй ухаангүй тэмцэлдсэн ч ялж чадалгүй өнгөрсөн. 

Ээжүүдээ бид жаахан л хойрго, завгүйгээсээ болж, гарын үзүүрээр эмчилчихнэ гэж боддогоосоо болж хүүхдээ аврах биш алдаж байгаагаа мэддэггүй юм байна. Антибиотикийг заавал эмчийн (эмч нь ч бас шинжилгээ авч байж бичиж өгөх ёстой) жороор өгж байгаарай. 

Монголын бүх үрс эрүүл ээж болгон хариуцлагтай байж над шиг амьдын хагацал бүү үзээсэй гэсэндээ үүнийг бичлээ.

33 настай ээж..."

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
37
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.