Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХСИС-д зочилж, лекц уншив

Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.

ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив. Лекцийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
8
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.