Хайх зүйлээ бичнэ үү

мин

Энэ хотын утаа Бээжингээс тав дахин их байна. Ямар хот вэ?

Таахад тийм ч төвөгтэй биш


Бээжингээс тав дахин илүү бохирдсон утаагаар амьсгалж байгаа монголчуудын тухай “Bloomberg” онцолжээ. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.  

-> Бээжингээс тав дахин бохир агаартай Улаанбаатарт арванхоёрдугаар сарын 26-нд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болно 

-> Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа учраас Цэргийн эмнэлэгт хүүхдийн хатгаа эмчлэх тасаг шинээр нээлээ 

Хэрвээ Та Хятадыг агаарын бохирдол ихтэй гэж бодож байвал Монголыг хараач.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын бохирдлын аюулгүйн хэмжээнээс 80 дахин бохир агаараар монголчууд амьсгалж байна. Харьцуулахад, Бээжингийн өнгөрсөн долоо хоногийн агаарын бохирдлоос тав дахин их байгаа юм. Жилийн энэ үед Бээжинд хамгийн их агаарын бохирдолтой үе таардаг юм. 

Өвлийн тэсхим хүйтнийг давж гарахын тулд Монголын цахилгаан станц илүү цагаар ажилладаг. Тиймээс Улаанбаатар нүүрсний утааны бор өнгөөр хучигдсан байдаг. Үүнд бухимдсан улаанбаатарчууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ сарын 26-нд  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Засгийн газрын www.agaar.mn цахим хуудсанд тавьсан мэдээллээс үзэхэд, энэ сарын 16-нд Улаанбаатарын Баянхошуунд агаарт байгаа тоосонцрын хэмжээ 1985 микрограммаас давсан байна. Тухайн өдөр дунджаар агаарын тоосонцрын хэмжээ 1071 микрограммд хүрсэн.  

Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй гэж үздэг хэмжээ нь 24 цагт 25 микрограмм байх ёстой юм. 

Бээжинд агаарын хамгийн их бохирдолтой үеэр Засгийн газар нь 1200 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ долоо хоногийн эхээр агаарт байгаа тоосонцрын хэмжээ нь 400 болж, БНХАУ-ын албаныхан 351 нислэг цуцалсан байна. Өнгөрсөн долоо хоногийн дунджаас харахад хамгийн их тоосонцортой үе нь 378 микрограммд хүрсэн байна. Тэгвэл Хэбэй мужийн төв Шицзячжуанд энэ хэмжээ 1000 микрограммд хүрсэн тухай БНХАУ-ын Үндэсний хүрээлэн буй орчны судалгаан төвөөс мэдээлжээ. 

Монголын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас эрх баригчдад хорт утаатай тэмцэх бага хэмжээний төсөв үлдсэн байгаа юм. 

Пиг хүнтэй эмнэлгүүд 

Монголын Засгийн газар цахилгааны үнийг шөнийн цагаар 50 хувиар хөнгөлөх шийдвэрт хүрсэн. Ингэснээр түүхий нүүрс болон бусад төрлийн зүйлийг айл өрхүүд шөнийн цагаар түлэхгүй, цахилгаан халаагуур ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  

Энэ лхагва гарагт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Цэргийн эмнэлэгт 50 ор бүхий хүүхдийн хатгаа эмчлэх тасаг нээснээ зарлалаа. Учир нь бусад эмнэлгийн хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхээ байсан талаар Засгийн газрын цахим хуудсанд тэмдэглэжээ. 
Олон нийтийн сүлжээнд агаарын бохирдолд бухимдсан иргэд Засгийн газрыг эсэргүүцэж байна.

Тэд утааны зураг хуваалцаж, Засгийн газрыг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө илүү их зүйл хийхийг шаардаж байгаа юм. 

Дараа долоо хоногт болох товтой жагсаал Сүхбаатарын талбайд болно. Энэ талбай нь хотын төвд байрладаг. Жагсаалт оролцогчид сургууль болон эмнэлэгт зориулж агаар цэвэршүүлэгч авахаар хандив цуглуулж эхэлжээ. Дөрөв хоногийн дотор 1400 ам.доллар цуглуулсан байна. 

“Монгол” телевизийн мэдээний албаны дарга Э.Лхагва “Манай ажлын газрын хүмүүсийн хүүхдүүдийн дийлэнх нь амьсгалын замын өвчлөлөөс болж эмнэлэгт хэвтэж эсвэл гэртээ эмчлүүлж байна” гэсэн. Түүнчлэн “Улсын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа учраас олон ээж, аав хүүхдээ тэврээд эмнэлгийн корридорт өнжиж байна. Засгийн газрын идэвхгүй байдлаас болж бидэнд ямар ч тусламж, дэмжлэг мэдрэгдэхгүй байна” гэв. 

Хүүхдэд заналхийлж байна 

Энэ сарын эхээр НҮБ-ын Хүүхдийн сангаас утааны бохирдлын хэмжээ багасахгүй бол таваас доош насны багачууд болон гэдсэндээ байгаа урагт утаа заналхийлж байгаа тухай анхааруулсан. 
“Урьд өмнө үзэгдээгүй ийм их хэмжээний утаанаас болж хүүхдүүд хожмын амьдралдаа өвчин тусах магадлал их болж байна” гэж тус сангаас мэдэгджээ. 

Канадын “Simon Fraser”-ийн 2013 оны судалгаанаас харахад, Улаанбаатар хотод нас барагсдын 10 хувь нь утаанаас болж амиа алдсан гэжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
17
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.