Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Монгол төрийн Чойжин Лувсанхайдав, эх дагина Сүрэнхорлоо” номын нээлт маргааш болно


Чойжин ламын сүм музей нь эрдэм шинжилгээ, түүхэн судалгааныхаа ажлын үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, ирэх онд тохиох Чойжин лам Лувсанхайдав хутагтын лагшин мэндэлсэний 145 жилийн ойг тохиолдуулан “Баримтын эмхэтгэл (1900-2016)”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлж уншигч хийгээд судалгааны олон нийтэд өргөн барихад бэлэн болоод байна.

“Баримтын эмхэтгэл (1900-2016)” номонд Монгол Улсын Үндэсний Төв Архив, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, Нийслэлийн Архивын Газар, Улс Төрийн Нам, Олон Нийтийн Байгууллагын Баримтын Архив болон хүмүүсийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 1900-2016 оны музейн түүхэнд холбогдох 300 гаруй баримт бичгийг багтаасан болно. Тус номонд орсон баримт бичгүүдийн ихэнх нь судалгааны эргэлтэнд орж, нийтийн хүртээл хараахан болоогүй байсан юм.

Тус баримтын эмхэтгэлд тулгуурласан судалгааны ажлын дээж болох  “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” нэрт бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ. Энэхүү бүтээлд Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын чойжин, Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав эцэг ба Хурц билигт Сүрэнхорлоо эх дагина нарын үнэн түүхийг архивын баримт, аман сурвалж, шашин номын эх сурвалжуудаас шүүн мөшгиж, тодруулан гаргасан байна. Мөн Монгол төрийн сахиусны буултын үеийн хоёр ч зарлигийг анх удаа бүрэн эхээр нь орчуулж оруулсан зэрэг олон шинэ мэдээ баримтыг дэлгэсэн байна. Энэхүү номын нээлтийн ёслол маргааш буюу арванхоёрдугаар сарын 28-ны 12:30 цагт “Интер ном”-ын төв салбарын хоёр давхарт болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.