Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ийн тайлбар: Утаанаас хамгаалахын тулд ямар маск зүүх вэ?

Эрүүл мэндээ хамгаалахын тулд утааны маск зүүх шаардлагатайг хүн бүр мэдэж байгаа ч олонх нь зүүхэд хэцүү, хаанаас авахаа мэдэхгүй зэрэг шалтгаанаар аваагүй л яваа. Тэгвэл дараах маскуудыг хамгийн найдвартай хэмээн танилцуулж байна.


Улаанбаатарын агаараас эрүүл мэндээ хамгаалахын тулд маск зүүх шаардлагатайг хүн бүр мэдэж байгаа ч олонх нь дадаагүй, зүүхэд хэцүү, олдохгүй зэрэг шалтгаанаар аваагүй л яваа. Тэр дунд маскны чанар ялгаж мэдэхгүй, хаанаас авахаа мэдэхгүй байгаа нь олон. Тэгвэл “Project MASC” төслийнхөн Монголд зарагдаж байгаа дотоод, гадаадын шүүлтүүртэй маскуудыг судлаад дараах маскууд нь нарийн ширхэглэгт PM2.5, PM10 тоосонцроос хамгаална хэмээн нэгтгэн танилцуулж байна.

Агаарын бохирдлоос хамгаалах маскны чанарыг тогтоох, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хоёр стандарт бий. Нэг нь АНУ-ынх бол нөгөө нь Европын холбооны стандартчиллын газрын стандарт. АНУ-ын стандарт нь N90, N99, N100 гэх гурван эрэмбэтэй бол Европын холбооных FFP1, FFP2, FFP3 гэх гурван эрэмбэтэй.

АНУ Европын холбоо

N95- 95% хамгаална

FFP1 -80% 

N99 - 99%

FFP2 -94%

N100 - 99.97%

FFP3 -99.97%

Таны авах маск дээр FFP2 гэсэн бичиг байвал нийт тоос, тоосонцрын (тэр дундаа PM2.5, PM10) 94 хувийг шүүнэ гэсэн үг. Шүүх гол үүргийг HEPA (High-efficiency particulate arrestance) буюу нарийн ширхэглэгээс хамгаалах өндөр үр дүнтэй материал гүйцэтгэдэг. Ийм материалтай маскийг барихад хуванцар мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Маск бүрт нарийн ширхэглэгт тоосонцрыг шүүх тусгай материал (HEPA), идэвхжүүлсэн нүүрс бүхий шүүлтүүртэй байх ёстой. Иймэрхүү маскуудыг Дэлхийн II дайны үед гаазын дайралтаас хамгаалах гэж зүүдэг байсан бөгөөд хүнд үйлдвэр, барилгын ажилд зүүх нь элбэг. Гэхдээ өнгө, хэлбэр, хэмжээ төрөл бүрийн маск зарагдаж байгаа тул санаа зовох хэрэггүй. 

Монголд  зарагдаж байгаа жишиг маскууд 
3M

Дэлхий даяар хамгийн сайн танигдсан маск бол 3M. Хамгийн олон жил үйлдвэрлэгдэж байгаа маскуудын нэг 3M дэлхийн томоохон бараг бүх хотод байдаг. Чанарын хувьд хамгийн найдвартай нь учраас "алтан стандарт" гэж мэргэжилтнүүд онцолдог. 

Хэрэглэх хугацаа: 1-2 долоо хоног (Улаанбаатарын нөхцөлд долоо хоногоос хэтрүүлэх хэрэггүй)

Төрөл: FFP1 - 2000 төгрөг 

FFP2 - 7000 төгрөг 

FFP3 - 15000 төгрөг 

Авах цэг: Улсын I төв эмнэлгийн эмийн сан

 
Монгол маск -МЦЖ
 

Хэрэглэх хугацаа: 1-2 долоо хоног  (Улаанбаатарын нөхцөлд долоо хоногоос хэтрүүлэх хэрэггүй)

Төрөл: FFP1 - 1500 төгрөг  

Авах цэг: Бөөнөөр нь 99997803 утсаар холбогдож авах боломжтой. 

 

Vog Mask 

Хэрэглэх хугацаа: 2-4 сар 

Төрөл: N99 - 69000 төгрөг 

Авах цэг: "Залуучууд" зочид буудлын I давхарт "Камин Галерей". Утас - 99170218

Өнгө, загварын олон сонголттой "Vog" маш нарийн шүүлтүүртэй тусгай материалаар хийгдсэн. PM 0.3 ба түүнээс том тоосонцрыг шүүх чадалтай. PM2.5 тоосонцрыг ямар ч асуудалгүй шүүдэг гэсэн үг. Зүүхэд эвтэйхэн. Угаахад шүүлтүүрийн чанар алдагддаггүй. 

 
Delta Plus Mask 
 

Хэрэглэх хугацаа: 1-2 долоо хоног  (Улаанбаатарын нөхцөлд долоо хоногоос хэтрүүлэх хэрэггүй)

Төрөл:  Бэлэн байгаа нь - FFP2 Загварын сонголтоосоо хамаарч 11000-19000 төгрөг 

Бэлэн бус (энэ долоо хоногийн сүүлчээр ирнэ)- FFP2 - 1800 төгрөг (нүүрстэй шүүлтүүртэй), 1475 төгрөг 

FFP1 - 1650 төгрөг 

Авах цэг: 13 дугаар хорооллын "J-Mall Center"-ийн II давхарт ("Дархан минж"-ийн эсрэг талд). Утас - 77448844

Respro Mask

Хэрэглэх хугацаа: 1-2 сар (шүүлтүүр тус бүр нь) 

Төрөл: Шүүлтүүрийн төрлөөсөө хамаараад 110-120 мянган төгрөг. Бүгд FFP1 буюу 80 хувь шүүдэг. Шүүлтүүр нь 55 мянгын үнэтэй. 

Авах цэг: СБД, I хороо, "Мика" зочид буудал

Маскууд дундаа хамгийн үнэтэй нь болох "Respro Mask" гүйж, спортоор хичээллэдэг хүмүүст тохиромжтой. 

Эцэст нь зөвлөхөд хамгийн сайн нь 3M, "VogMask". 

Ямар ч маск авсан заавал анхаарах зүйлс бий. Үүнд: 

-Хамрын хоёр талаар, хацар дагуу гэхчлэн маскны аль ч хэсгээр агаар сул нэвтрэхээргүй зүүх ёстой. Нүдний шил зүүдэг бол маскаа зүүж байгаад хэр цантахыг нь үзэж болно. Их цантаж байвал агаар сул нэвтэрч, гарч байна гэсэн үг. 

-Хүн бүрийн нүүрний бүтэц өөр тул өөрт тохирсон маск авах хэрэгтэй. Тухайлбал, өндөр хамартай хүн "Respro Mask"-ийг сонирхууштай. 

-Заавал тусгай материалтай байх учиртай. Эмнэлгийн болон даавуун маск бага хэмжээгээр л хамгаалж, зөвхөн энгийн тоос, том ширхэгтэй тоосонцрыг л шүүдэг. Уушгинд хамгийн аюултай PM2.5 тоосонцрыг шүүдэггүй учраас тэр. 

- Нүүрэндээ крем, пудра түрхэж, уруулаа тогтмол буддаг бол нүүрнээс хөндий зүүгддэг "Монгол маск-МЦЖ" төрлийн маск сонгосон нь дээр. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.