Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ онд Азийн авто замын сүлжээний барилгын ажлыг үргэлжлүүлнэ

Гэрээнд энд онд хэрэгжүүлэх 192 ажлын төлөвлөгөө багтжээ.


Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажлын төлөвлөгөө багтсан юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү гэрээнд тусгасан байна.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм.
Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн гэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.
Автотээврийн салбарт Герман, Чех, Польш улстай олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэдгийг тус яамнаас мэдээлсэн. Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна.
Тус яамнаас иргэний нисэхийн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн зам тээврийн салбарт мөрдөж буй хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах, тээврийн салбарын төсөл, арга хэмжээг судалж, эрхзүйн зохицуулалтуудыг хийх зэрэг бодлогын ажлуудыг ч төлөвлөөд байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
4 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
5 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
40
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.