Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Утааны эсрэг дахин жагсана

Бямба гарагт болно.


Утааны эсрэг жагсаалыг зохион байгуулагчид бямба гарагт буюу энэ сарын 7-нд хоёр дахь жагсаалаа зохион байгуулна. Жагсаал болох цаг нь хараахан товлогдоогүй аж. Өнгөрсөн сарын 26-нд ээж, аавуудын санаачлагаар "Утааны эсрэг ээж, аавууд" нэрийн дор иргэд жагссан. Улмаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд жагсаалд цуглагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн өргөдөлд гарын үсэг зурсан юм. 

Уг жагсаалыг зохион байгуулагчид иргэдийн 2500 өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгснөөр тэд энэ асуудлаар хуралдаж эхэлсэн. УИХ-д хаягласан өргөдлийг нийт 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойролцоогоор 4 мянга орчим хүн жагсаалд оролцжээ. 

Засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай 110 мянган өрхөд зориулж 21:00-06:00 цагийн хооронд цахилгааны хөнгөлөлтөд хамруулж буй. Мөн утааг эсэргүүцсэн олон нийтийн санаачлага идэвхжсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд эрдэмтдэд үүрэг даалгавар ч өгсөн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
10
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.