Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гурван агентлагийн даргын сонгон шалгаруулалт болно

Энэ гурван агентлагийн даргын сонгон шалгаруулалтын бүртгэл маргааш болох аж.


Засгийн газар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Мал эмнэлэг, үржлийн газар, Соёл, урлагийн газар зэрэг агентлагуудын даргыг сонгон шалгаруулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ. Энэ гурван агентлагийн даргын сонгон шалгаруулалтын бүртгэл маргааш болох аж. 
    Танд Төрийн албаны зөвлөлөөс НЭГДҮГЭЭР сард зохион  байгуулах  удирдах ажилтны сонгон шалгаруулалтын товыг  танилцуулъя.  

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар зарлагдсан ажлын байранд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагуудыг бүрэн хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд бүртгүүлснээр “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авах юм байна. 

Сонгон шалгаруулалтад орохыг хүсвэл доорх материалыг бүрдүүлнэ. 
1.    Төрийн албан хаагчийн анкет 
2.    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар       
3.    Монгол Улсын иргэний үнэмлэх мөн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.    Ажилласан жилийг тооцох тул Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт 
5.    Ажил байдлын тодорхойлолт    
6.    4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг   
    Та эдгээр материалыг бүрдүүлээд өөрийн биеэр очиж бүртгүүлэх бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхгүй аж.

    Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн CSC.GOV.MN цахим хуудсаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  дэргэдэх Салбар зөвлөл, Нийслэл болон Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Увс, Дорнод, Хөвсгөл, Архангай  зэрэг аймаг дах Салбар зөвлөлүүдээс НЭГДҮГЭЭР сард явуулах удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарласан байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
4
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.