Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Номоо солилцъё” өдөрлөг Төв талбайд болно

Бямба гарагт болно.


“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг бямба гарагт 12:00 цагаас төв талбайд болно. Ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх аж.

Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой. “Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт, Сүхбаатарын талбайд 12:00–13:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллах юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
12 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
6
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.