Хайх зүйлээ бичнэ үү

мин

Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөжээ


Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай өчигдөр уулзлаа.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа.  Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо,  дэмжлэг ихээхэн чухал байна”  гэж хэлээд  зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх, гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа. 2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсөвт 5 тэрбум төгрөг   суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар яриад өнгөрөх биш жилийн турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй тэмцэх болно” гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
9 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
10 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
49
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.