Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Тэнгэрт одсон НАРНЫ ХҮН

Марзан, саваагүй хүнийг клоун хэмээн сөрөг өнгөөр ярьдаг болоод олон жил болжээ. Харин жинхэнэ алиалагчийн сэтгэлд дулаан, илчээ харамгүй түгээдэг дүр төрх түүнтэй одов.


ЗХУ-аас ажлын гараагаа эхэлж, дэлхийн хамгийн алдартай алиалагч болсон Олег Попов орчлонгоос хальжээ. 25 жил эх нутгаасаа хол байсны эцэст сая Оростоо ирж, гурав дахь аялан тоглолтоо эхлүүлээд байсан О.Попов өөрийн хүсэж байсанчлан циркээсээ салалгүй байсаар одлоо. Тэр өнгөрсөн ням гарагт хүртэл тайзан дээрээ тоглож байв. Түүний нэрийг сонсож байгаагүй орос хүн үгүй. Москвагийн улсын их циркийн захирал Эдгард Запашный “Олег Попов шиг хүн өнөөдөр Оросын циркт үлдсэнгүй” хэмээсэн нь үнэн буюу. Түүний үхэлтэй хамт циркийн урлагийн нэг нар жаргав.  

Цайвар шар үс, судалтай өмд, хар, цагаан дөрвөлжин хээтэй малгай, улаан хамартай төрхөөрөө ЗХУ-ын олон сая хүний сэтгэлд мөнхөрсөн “наран алиалагч” ирэх жил 87 нас хүрэх байсан юм. Баруунд “Малгай №1”, “Поповка” хэмээн нэрлэдэг, бэлгэ тэмдэг нь болсон шоотой малгайгаа анх “Арена смелых” кинонд тоглож байхдаа “Мосфильм”-ийн кино үйлдвэрт олж харжээ. Үүнээс хойш 30 ч малгай элээж.

Оростоо эргэн ирснээсээ хойш тоглож эхэлсэн “Нар үргэлж мандаж байг” хөтөлбөрт нь түүний цуут үзүүлбэрүүд болох “Луч”, “Свисток” зэрэг багтаж байв. Түүний үзүүлбэрүүд циркийн урлагийн классик, дэлхий даяарх залуу уран бүтээлчдэд чиг баримжаа болсон хэмжүүр болсон түүхтэй.

Төмрийн үйлдвэрт ажиллаж байсан Олег Попов 1944 онд 14 настайдаа найзуудаа даган циркийн сургуульд оржээ. Циркт өдөрт 650г талх өгдөг байсан учраас тэр. Энэ нь тэр үед үйлдвэрүүдэд олгодог байсан талхнаас даруй 100 г-аар илүү байв. Ингэж эхэлсэн хүү хожмоо 39-хөн настайдаа ЗХУ-ын ардын жүжигчин болсон юм. Шүтэн бишрэгчид нь захидал бичээд зүгээр л “Москва. Олег Попов” гэж хаяглаад илгээхэд эзэндээ хүрдэг байсан тийм л алдартай нэгэн. Төмрийн үйлдвэрт ажилласан ч хэрэг болж, насан туршдаа циркийн хэрэгслээ өөрөө хийдэг байв.

“Наран алиалагч” залуугаасаа л ЗХУ-ын удирдагчидтай харилцаа муутай байв. Эцгийг нь онц шалтгаангүйгээр хорьж, суллахгүй байсаар шорондоо амьсгал хураасан байдаг. Ээж нь хэлмэгдэхгүйн тулд даруй хүнтэй сууж, овгоо сольжээ. Дараа нь Олег Поповыг Коммунист намд элсүүлэхээр шахсан ч дийлээгүй гэдэг.

“Интервью” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “И.Сталин нас барсны дараа циркүүдийг түр зогсоосон. Би тэгэхэд Тбилисид байсан, дараа нь Бакуд очсон юм. Нэг, хоёр ч долоо хоног өнгөрлөө. Аажмаар тоглолтуудыг эхлүүлсэн ч алиалагчдыг гаргахгүй гэв. Тэгж байтал гашуудал ч өндөрлөв. Нэг өдөр захирал “Алив, өнөөдөр нэг тоглоод үзээд алдвал яасан юм. Нэг их хошигнолгүй, аяар гэм. За юу” гэжээ. Би тайзан дээр гартал яаж алга ташсан гэж бодно. Үзэгчид алиалагчаа санаж. Бүгд л инээж, хөхрөхийг хүснэ шүү дээ. Хамгийн гоё тоглолт маань тэр байлаа” гэж ярьсан байдаг. Хожмоо циркийнхээ хэдэн хэрэгслийг аваад, бусад бүх юмаа аваад Оросоосоо явахдаа эргэж ирэхгүй байж ч магадгүй гэж байв. Ямар ч гэсэн эргэж ирсэн. Гэхдээ охиных нь хүсэлтээр Германд оршуулахаар болжээ.

Зургийн тайлбар: Германд очсоныхоо дараа “Аз жаргалтай Ханс” нэрийн дор тоглох болжээ. Бас хоцордог байсан болохоор нь Запоздалкин гэдэг байж.

Өнгөрсөн жил Санкт-Петербургт аялан тоглож байхдаа О.Попов “Төгс хөтөлбөрт нэг муу үзүүлбэр байх ёстой. Үзэгчид ялгааг нь мэдрэх ёстой юм. Бүр хоёр байвал сайн. Гэтэл надад одоо нэг ч муу үзүүлбэр алга! Хачин, ядраамар үзүүлбэр боллоо шүү” хэмээн ярьж байв.

Дэлхийн томоохон цирк бүрт аялан тоглож байсан О.Попов “Карандаш” нэрээр алдаршсан багш Михаил Румянцеваасаа ч алдартай циркчин болж, Гиннесийн номонд нэр нь бичигдсэн. Акробатч, жонглёрч, тэнцвэрийн үзүүлбэр гээд л, түүнд хийж чаддаггүй үзүүлбэр байсангүй.

Марзан, саваагүй хүнийг клоун хэмээн сөрөг өнгөөр ярьдаг болоод олон жил болжээ. Харин жинхэнэ алиалагчийн сэтгэлд дулаан, илчээ харамгүй түгээдэг дүр төрх түүнтэй одов.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
30
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.