Хайх зүйлээ бичнэ үү

мин

Авторын булан: Д.Трампын ялалт, Брексит юуны дохио вэ?

Трампын ялалт магадгүй бүх зүйлийн эхлэл ч байж болно. Ирэх жил Франц, Герман зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдэд сонгууль болно. Цагаачдын асуудал, терроризмын аюул нүүрэлсэн Европчууд ч ахиад гэнэтийн сонголт хийхийг үгүйсгэх газаргүй.


 

АНУ-ын сонгууль таамаглаагүй үр дүнгээр өндөрлөж, эрх чөлөө, ардчиллын эх нутаг гэгддэг улсад фашист гэмээр мөрийн хөтөлбөртэй Трамп ялалт байгууллаа. Гэхдээ урьдчилсан таамаглалаас үр дүнгүүд зөрсөн ч огт таамаглашгүй явдал гэж үзэх аргагүй. Учир нь сонгуулийн урьдчилсан сунгаанд бараг л анх удаагаа зүүний үзэлтэй Берни Сандерс ихээхэн амжилт байгуулсан нь Америкчууд өөрчлөлтийг хүсэж байгааг илэрхийлээд амжсан юм. Ялангуяа тэр залуу сонгогчдын дунд Хиллари Клинтоноос илүү санал авсан билээ. 

Ийм өөрчлөлт зөвхөн Америкт ч өрнөөгүй. Францын орон нутгийн сонгуульд Путин, Трампын адил хэт барууны үзэлтэй Үндэсний фронт нам ялалт байгуулж, Швед зэрэг зүүний үзэлтэй улс орнуудад цагаачдын асуудлаас болоод барууны үзэлтэй намуудын нэр хүнд өсөж байх зуурт Их Британичууд Брекситийг сонгосон. Өөрөөр хэлбэл барууны улстөрд төвч байдал ганхаж, илүү радикал үзэлтэй улс төрч, улс төрийн хүчнүүд илүү дэмжлэг хүлээж байна.  

Тэгвэл дэлхийн нийтийн энэ хандлагын шалтгаан юу бол. Судлаачид аливаа нийгмийн дийлэнхийг бүрдүүлдэг дундаж давхаргын ирээдүйд итгэх итгэл буурах нь популизм газар авах шалтгаан болж байна гэж үзжээ. АНУ-ын хувьд орлогын тэгш бус хуваарилалт, 2008-2009 оны эдийн засгийн хямралын дундаж давхаргад өгсөн цохилт зэрэг нь популизм цэцэглэх таатай хөрс болж байгаа бол Европын хувьд цагаачдын урсгал, түүнээс үүдсэн асуудлууд, терроризмын аюул, эдийн засгийн зогсонги байдал дундаж давхаргын аюулгүй байдалд заналхийлж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн эдийн засгийн форумаас хэвлүүлсэн судалгааны ажил популизмын угсаа гарвалыг илүү нарийвчлан авч үзжээ. АНУ-ын олон нийттэй харилцах Эделман фирм жил бүр Итгэлийн барометр гэх үзүүлэлтийг олон улсын хэмжээнд тооцдог. Энэ нь нийгмийн мэдээлэлтэй хэсэг (15 хувь) ба нийт олонхын (85 хувь) Засгийн газар, бизнес, ТББ ба хэвлэл мэдээлэл дөрвөн бүтцэд итгэх итгэлийг 0-100 хооронд коэфциентээр үнэлж, хоёр бүлгийн хоорондын итгэлийн зөрүү тооцдог. Өөрөөр хэлбэл нийгмийн ялгаатай хоёр хэсгийн тухайн тогтолцоондоо итгэх итгэлийн ялгааг тодорхойлно гэсэн үг юм. Энэ жилийн судалгаагаар итгэлийн зөрүү дэлхийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд нийт 19 орон хамрагдсанаас итгэлийн зөрүүний коэфциентээр АНУ (19) тэргүүлж, Их Британи (17), Франц Энэтхэг (16) улсууд удаалсан байна. Итгэлийн зөрүүг илтгэх коефциент ингэж нэмэгдэж буй нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой хэмээн судлаачид дүгнэжээ. Нийгмийн өндөр орлоготой хэсэг болон бага орлоготой хэсэг хоёрын хооронд энэ зөрүү бүүр ч өндөр буюу АНУ-д 31, Францад 29, Бразилд 26 байна.

Ерөнхийдөө нийгмийн олонх элит буюу мэдээлэлтэй хэсэгтэй харьцуулахад ирээдүйд итгэх итгэлгүй байгааг Эделман фирмийн гүйцэтгэх захирал Ноён Эделман “Бид олон нийт нийгмийн элит хэсгийг аялдан дагалдана гэсэн зүүдэндээ итгэсээр ирсэн. Энэ зүүд нийгмийн мэдээлэлтэй хэсэг мэдээлэл хүртэх үнэмлэхүй давуу талтай бөгөөд тэдний ашиг сонирхол хоорондоо холбогдож байдаг, мөн хичээвэл элит хэсэгт орох боломж бүгдэд нээлттэй гэсэн итгэл дээр бий болж байсан. Гэтэл мэдээллийн ардчилал, хэт их шунал, орлогын тэгш бус байдал энэ итгэлийг үгүй хийсэн” хэмээжээ. Ингэж нийгмийн элит хэсэг ба олонхийн хооронд ирээдүйд итгэх итгэлийн зөрүү нэмэгдэх нь популизм даамжрах нэг үндэс суурь болдог аж. Мэдээж хэрэг энэ зөрүү эцэстээ хүрэх үед нийгэмд эмх замбараагүй байдал дэгдэхээс эхлээд бослого хөдөлгөөн, хувьсгалд хүрнэ.

Трампын ялалт магадгүй бүх зүйлийн эхлэл ч байж болно. Ирэх жил Франц, Герман зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдэд сонгууль болно. Цагаачдын асуудал, терроризмын аюул нүүрэлсэн Европчууд ч ахиад гэнэтийн сонголт хийхийг үгүйсгэх газаргүй. Энэ тохиолдолд дэлхий дээрх зөрчилдөөнт байдал улам л хурцдах болно. Магадгүй энэ бүхэн одоогийн тогтолцооны хүч тамир нь барагдаж, ахиад шинэ эхлэл рүү тэмүүлж байгаагийн илэрхийлэл ч байж болох.    

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
45
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.