Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Гэрэг" сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл, (№19/0100)

"Гэрэг" дижитал сэтгүүлийн шинэ дугаараас танд САНАЛ болгох ЗУРГААН нийтлэл


 

 

1. УРЛАГ "ОРШУУЛАХ" ГАЗАР 

"СЭДЭВ" булан, сэтгүүлч Уртнасангийн БЯМБАНЯМ

... “Уран зургийн сан хөмрөгт сан хөмрөгчөөс өөр хүн нэвтрэх хатуу хориотой”. Ийм хариуг долоо хоногийн өмнө галерейн ажилтнууд бидэнд дуулгасан юм. Улсын ямар ч байгууллага энэ мэтийн хариултаар ам таглахдаа гаршсан ч Уран зургийн галерейн сан хөмрөг онцгой обьект учраас үүнийг ойлгоход тийм ч хэцүү байсангүй. Яаманд өргөдөл бичиж, долоо хоногийн дараа зөвшөөрсөн хариугаа аваад сан хөмрөгт хөл тавилаа.

Гурван давхрын зүүн дээд булан дахь “Зураасан зураг”-ийн сан хөмрөг зургаан ам метр орчим талбайтай ч 2880 зураг хадгалдаг. Номын тавиур шиг тавцан дээр давхарлан өрсөн зураасан зургуудын доор гурван литрийн хуванцар саванд ус хийж тавьсан нь чийгшүүлэх “багаж” нь. “Бид өөрсдөө л гар аргаар чийгшүүлж байгаа нь энэ” хэмээн Бүртгэл мэдээллийн санч Үржинбадам зовнингуй хэллээ.  

Дүрслэх урлагийн музейгээс салснаас хойших 25 жилийн хугацаанд Монголын уран зургийн галерей сан хөмрөгтөө 4000 гаруй бүтээлтэй болжээ ... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ "ГЭРЭГ" СЭТГҮҮЛЭЭС 

 

2. ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИАСАА ИЛҮҮ САЙХАН СЭТГЭЛ

"БАДАРЧИН" булан, автор ЛЕСЛИЕ РУЭЛ 

... Нэг удаа дөрвөн цагдаа намайг машиндаа суулгаад өдөржин гадуур хамт дагуулж явсан, нэг удаа айлын эзэгтэй надад санаа зовсондоо майхныг маань тогшоод гэртээ оруулж хонуулсан, огт танихгүй хүмүүстэй нэг машинд сууж явсан, монголоор ойр зуурын үг хэлэх гэж оролдсон, монгол архи уугаад цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн, бууз хийж сурахаар оролдсон гээд яриад байвал дуусахгүй олон сонирхолтой зүйл энэ аяллын маань туршид тохиолджээ. Энэ бүхэн дотно мэдрэмж төрүүлж байлаа. Хөдөөний айлд их тухтай, ойр дотно сэтгэгдэл төрж, би яг л тэр гэр бүлийн гишүүн шиг байсан шүү.

Энэ аялал миний хувьд сайн сайхан, хүний өгөөмөр нинжин сэтгэлийг таньж мэдсэн бадарчингийн аялал байсан гэж болно. Францад бол хүмүүс үргэлж ямар нэг зүйлээс, аль эсвэл бие биенээсээ айсан байдалтай амьдардаг. Харин энд эсрэгээрээ. Хүмүүс бие биедээ хамгийн сайн сайхнаа өгч, ингэсэндээ хариу нэхдэггүй нь надад хамгийн сайхан санагдсан. Монголд өнгөрүүлсэн өдөр хоногууд миний амьдралын хамгийн гайхалтай дурсамжуудын нэг байх болно. Хил хязгааргүй өргөн уудам нутагтай монгол оронд би огт ганцаардаагүй, үргэлж л ямар нэг зүйлийн нэг хэсэг болж байснаа мэдэрч байлаа ... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ "ГЭРЭГ" СЭТГҮҮЛЭЭС

 

3. АД МӨРИЙН ЦЭНХЭР ГОРТИГ

"АВТОРЫН БУЛАН", сэтгүүлч Уртнасангийн БЯМБАНЯМ

... Нийгмийн сүлжээнд бусдыг гүтгэн доромжилсон цуурхал хэрхэн тархдагийг энгийн зүйлтэй жишээд үзье. Хэрэв та зуны өглөө эртлэн босож үзсэн бол шувууд хэрхэн сэрдгийг анзаарсан байх. Түрүүлж сэрсэн хэсэг нь агаарт эргэлдэн шулганалдаж, тэр дуунаар ньүлдсэн хэсэг нь сэрээд амьд ертөнцийн хуулийг даган идэш тэжээлийн эрэлд гардаг. Энэ бол сүрэглэн амьдрах байгалийн хууль. Нийгмийн сүлжээний гүтгэлэг ч энэ маягаар тардаг. Үзэл бодол, хувийн өш хонзонгоо авах, эсвэл олны анхаарал татахыг хүссэн увайгүй үгийг хэрэглэгчид асар хурдтай тараадаг. “Нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ам алдвал барьж болдоггүй гэдэг шиг асар хурдан тархаж байгаа нь гол асуудал болоод байна” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар хэлж байна. Харин “New York Times” сонин нийгмийн сүлжээний хэрэглэгчид хүлээн авч буй мэдээллийнхээ цаана ямар эх сурвалж, баталгаа байгааг анзаардаггүйгээрээ хэвлэл уншигчдаас ялгаатай хэмээн онцолжээ ... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ "ГЭРЭГ" СЭТГҮҮЛЭЭС

 

4. ХУУЛЬЧЛАГДСАН ТОНУУЛ МОНГОЛЫН САНХҮҮГИЙН СИСТЕМД ШҮГЛЭЖЭЭ

"Авторын булан", сэтгүүлч Эрдэнэбатын ХУЛАН

... Монголын эдийн засгийг онц ноцтойгоор хүндрүүлсний буруутан нь “Чингис”-ээс угшилтай гадаад бондууд болох тухай сүртэй мэдээлэл нийгэмд тархжээ. Монгол Улс гадаад зах зээлээс хамааралтай өрийн дарамтад орсон тухай дээрх мэдээллийн сүр дор дотоодын зах зээлд хуульчлагдсан тонуул газар авч байна. Хууль тогтоомж, дүрэм журмын халхавч дор Засгийн газрын дотоодын үнэт цаастай холбоотой мэдээ манан будан болон замхарч байна. Дэлхийд байхгүй өндөр хүүгээр ЗГҮЦ-ыг дотоодын зах зээлд арилжин, мөнөөхөө хууль тогтоомжоор халхавчлан, татвар төлөгчдийн мөнгийг хүүлж буй.   

Өнгөрсөн гурван жилд дотоодын зах зээлд арилжиж буй Засгийн газрын үнэт цаасны хүүгийн төлбөрт татвар төлөгчид 1.57 их наяд төгрөг төлснийг уншигч та хараахан мэдээгүй байгаа. Яагаад гэвэл дотоодын зах зээлд гаргаж буй бондын мэдээллийг албаныхан  зориудаар бүдэгрүүлж байгаа учраас олон нийтийн энэ тухай мэдэх боломж хаагдаад байгаа юм.

Өнгөрсөн гурван жилд дотоодын зах зээлд арилжсан Засгийн газрын бондын хүүгийн төлбөрт татвар төлөгчдийн мөнгөнөөс нийлбэр дүнгээр 1.57 их наяд төгрөг төлөх бололтой. Доорх графикт байгаа мэдээлэл нь Төсвийн гүйцэтгэлийн мэдээний Дотоод зээлийн үйлчилгээний төлбөрт туссан дүн юм ...

Нийтлэлийг "Gereg" баннер дээр дарж бүтнээр нь уншаарай 

 

5. АНИРГҮЙН СҮҮЛЧ

"УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ЯРИА" булан, Уртнасангийн БЯМБАНЯМ

"... Уулзахаар тохирсон өдрөөсөө эхлэн асуухаар адгасан нэг асуулт бий. Яагаад Габриэль Гарсиа Маркес гэж? Испани хэлт уран зохиолоос хүн мундсан биш. “Зуун жилийн ганцаардал” роман 20 гаруй жилийн өмнө орчуулагдаад, тэр орчуулгыг нь уншигчид хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

- Үүнийг “Гунигт янхнуудаа дурсахуй” номноос эхлэн ярих хэрэгтэй болно л доо. Олон жилийн өмнө энэ номын тухай хүнээс сонсоод Маркесийг монголчууд бүгд мэддэг юм чинь орчуулчихдаг юм бил үү гэж бодсон юм. Нэр нь сонирхолтой санагдсан юм (Инээв). Тэгээд испани танилдаа захиж авчруулсан. Нэгэнт орчуулагч гэсэн нэр зүүснийх орчуулаад л үзье гэж шийдээд. Золоор би өөрөө испани хэлтэй, дээр нь Г.Аким гуай “100 жилийн ганцаардал”-ыг нь орчуулаад Маркесийг хангалттай рекламдчихсан учраас барьж авсан даа. “Гунигт янхнуудаа дурсахуй” бол Маркесийн хамгийн сүүлчийн роман. Үүнийг бичсэнээс хойш дандаа дурдатгал бичсэн байдаг юм. Одоо бодоход испани хэлтэй маань л хамгийн том ташуур болж дээ.

Харин “Тахлын үеийн дурлал” романы хувьд ийм нэг явдал болсон юм аа. Маркесийг хоёр жилийн өмнө нас барах үеэр би Испанийн телевизийн мэдээ үзэж байхгүй юу. Хаа сайгүй л Маркес гарч байлаа. Тэр дундаас ‘“100 жилийн ганцаардал” бол үлгэр, домгийн ч юм шиг сонин ном шүү дээ. Харин миний “Тахлын үеийн дурлал” чинь жинхэнэ гоё хайрын тухай өгүүлдэг, сайхан роман” гэж хэлэхийг нь олж сонслоо. Тэгээд л хүмүүсээс асууж, тандаж эхэллээ. Испани, колумби жуулчдаас хүртэл асуулаа. Тэд ёстой гоё ном л гэх юм.

Тэгээд л судалж эхэлсэн дээ. Маркесийн хоёр оргил бүтээлийн нэг нь “Тахлын үеийн дурлал” ... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ "ГЭРЭГ" СЭТГҮҮЛЭЭС

6. ХҮҮХЭДТЭЙГЭЭ НЭГ ОРОНД БУС, НЭГ ӨРӨӨНД УНТ

"ЭРҮҮЛ МЭНД" булан, сэтгүүлч Пүрэвдоржийн НОМИНБИЛЭГ

"... Нялх, нярай хүүхдээ дэргэдээ авч унтах нь монгол эцэг эхчүүдийн дунд түгээмэл хэвшил. Шөнөөр хооллоход амар, эцэг эхтэйгээ ойр тул амархан унтдаг гэх мэтчлэн давуу тал бий. Монголд гэлтгүй дэлхийн олон улсад эцэг эхчүүд хүүхдээ дэргэдээ унтуулахыг илүүд үздэг. Харин өнгөрсөн долоо хоногт Америкийн хүүхдийн эмч нарын холбоо (AAP) хүүхдээ заавал тусад нь унтуулахыг зөвлөжээ. Ингэхдээ нэг өрөөнд унтах хэрэгтэй гэв.

Эх нь хооллох цаг болоход дэргэдээ авч хөхүүлээд, дуусмагцаа буцаан оронд нь дээш харуулан хэвтүүлэхийг тэд зөвлөсөн байна. Хүүхдийг хөвсгөр зөөлөн бус, харьцангуй хатуу дэвсгэр дээр унтуулах нь зүйтэй бөгөөд дэр хэрэглүүлэхгүй байвал сайн аж. Ингэснээр амьсгал тасалдах эрсдэл багасахаас гадна халууцахаас нь сэргийлнэ.

Эхний 6-12 сард эцэг эхтэйгээ нэг өрөөнд, тусдаа оронд унтах нь нялхсын амьсгалын дутагдлаар амьсгал хураах эрсдэлийг 50 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид тогтоожээ. Тус холбооны мэргэжилтнүүд 2000-2014 онд АНУ-д амьсгалын дутагдлаар нас барсан 12 мянган нярайн тухай мэдээллийг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна.

2010 онд дэлхий даяар 22 мянган хүүхэд шинжлэх ухаанд нярайн гэнэтийн үхлийн синдром (SIDS) гэж нэрлэгддэг унтаж байхдаа өвчний шалтгаангүйгээр нас барах шинжээр нас барсан тооцоо бий. Эхийнх нь нас, дам тамхидалт, нойрны буруу зуршил зэрэг голчлон нөлөөлдөг гэж эмч нар үзжээ. Зөвхөн АНУ-д жилд 3500 хүүхэд ийн онцгой шалтгаангүйгээр нойрон дундаа амьсгал хураадаг ..."

"Gereg Magazine" аппликейшнийг гар утсандаа суулгаад "Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаарыг үнэ төлбөргүй уншаарай!

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
5 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
24
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.