Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Авьяаслаг монголчууд" шоуны жинхэнэ ялагч нь "Монгол ТВ"

Авьяастнуудын үзүүлбэрийн талаар үзэгчид янз бүрийн сэтгэгдэл илэрхийлэх нь угаасаа байх ёстой, жам ёсны үзэгдэл. Бүгд нэг таашаалд нэгдэнэ гэж юу байх билээ. Харин үзэгчдийн таашаал нэг "авьяас" дээр нэгдэж байна. Тэр нь "Монгол ТВ".


“Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ шалгарлаа. “Daily Mail”-ийн мэдээлснээр Монголын телевизийн түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй, басхүү нийт үзэгчдийн 70 хувийг татсан хамгийн олон үзэгчтэй шоу өндөрлөсний дараа үзэгчдийн зүгээс талархал, гомдол тасарсангүй. Авьяастнуудын үзүүлбэрийн талаар үзэгчид янз бүрийн сэтгэгдэл илэрхийлэх нь угаасаа байх ёстой, жам ёсны үзэгдэл. Бүгд нэг таашаалд нэгдэнэ гэж юу байх билээ. Харин үзэгчдийн таашаал нэг "авьяас" дээр нэгдэж байна. Тэр бол "Монгол ТВ".

Дэлхийн жишигт нийцэх, дэлхийтэй хөл нийлүүлэх тухай бид олон салбарт, олон жил ярьсан ч өнөө хэр холын хол байгаа нь үнэн. Гэвч ойртох, дөхөх алхмууд бол бий. Үүний тэргүүнд энэ шоу байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Шоуны хийц, найруулга, зохион байгуулалт дэлхийн түвшний контент, шоу гэж ийм л байдаг болов уу гэдгийг харуулсан.

Энэ шоу дэлхийн 193 оронд зохион байгуулагддаг. Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн онцлог, үнэт зүйлс, соёл бий. Өнгөрсөн жилийн шоуны үеэр чухамдаа бид уран нугаралт, хөөмий, уртын дуугаа хар багаас сонсож өссөн болохоор үнэхээр чадалтай авьяастнуудаа “байдаг л” гэж харах гээд, үүнээс давж хэтэрхий этгээд, өвөрмөцийг хайгаад, тэрэнд нь хүрэхгүй болохоор “Бид ер нь авьяасгүй юм байна” гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм биш биз гэж аргагүй бодогдсон.

Харин энэ жил бүх юм өөр байлаа. Дэлхийд гайхагдах монгол авьяасыг олох нь энэ шоуны хамгийн том зорилго. Энэ зорилго биелэж Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ нарын үзүүлбэрийн суу алдар Монголын "хилээс гарч" дэлхийн чихнээ дуулдаж, хэдэн арван сая үзэгчийг байлдан дагуулсан. "Ариун зорилго" биелжээ гэсэн үг. Энэ бүхний ард "Монгол ТВ"-ийн хамт олны нөр их хөдөлмөр, нойргүй хоносон шөнүүд, итгэл, урам зориг, том стандарт нь бий.

Үүнээс гадна оролцогч хувь хүмүүсийн түүхийг яриулж, тэдний амьдралын баяр, гунигийг хуваалцах нь энэ шоуны нэг томоохон “нууц авьяас”. Үүнийг "Монгол ТВ"-ийн хамт олон маш сайн харуулж чадсан. Яг бидний дунд амьдарч яваа, хэн хэнээс маань илүү дутуу гарахгүй, эгэл жирийн хүмүүсийн түүх монголчуудад бие биенээ хайрлах, ойлгоход шууд биш ч далд нөлөөлж буй. Нэг бол улстөрч, нөгөө бол алдартнуудын талаар ярьж, бичиж байсан бол одоо бид өөртэйгөө адилхан эгэл хүмүүсийнхээ тухай ярьж, тэднийг биширч, тэднийг дэмжиж, хайрлаж, бас баяр, гунигийг нь хуваалцаж байна. Энэ шоуг хайрлах нэг том шалтгаан энэ.

"Итгэж болмоор хүн гэж байдаг даа. Нэг юм даалгачихвал араас нь хүүе, хаая гэж санаа зовохын хэрэггүй, бүхнийг ягштал, төгс хийдэг хүн" гэж шүүгч Рокит Бэй нэгэн авьяастанд хандаж хэлж байсан. Харин энэ үгийг яг одоо "Монгол ТВ"-ийн хамт олонд хэлмээр байна.

Багт баярыг хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
18 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
12
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.