Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Р.ГАНБОЛД

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг  

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

РАВЖИНГИЙН ГАНБОЛД (Юнител группын Ерөнхий захирал)

"Индиго"

4G LTE сүлжээ Монголд нэвтэрсний буянаар Нью-Йорк болоод Өмнөговь аймагт байгаа хоёр хүн яг ижил хурдаар интернэтийн үйлчилгээ авах боломжтой болов. Энэ бол том амжилт. Бидэнд муугаар хэлбэл хөгжиж буй улсын “дутуугийн комплекс”, сайнаар хэлбэл хүн төрөлхтний дэвшил бүрээс хоцрохгүй гэсэн тэмүүлэл байдаг. Үүндээ хүрсэнгүй, холын хол хэвээр байна гэж хааяа өөрсдийгөө шүүмжлэн зүхэх, гүйцэж түрүүллээ, ядахад л зэргэцлээ гэж баярлах олон янзын сэтгэл хөдлөл дээр өнөөгийн Монгол тогтож байна. Аз болоход баярлам­аар зүйл цөөнгүй бий. Түүний нэг нь “Юнител групп” түүчээлэн, Монголд анх нэвтрүүлсэн 4G LTE сүлжээ. 

“4G LTE гэдэг нь бидний мэдэх 3G-ээс хамгийн багадаа 10 дахин хурдан сүлжээ юм. Хэдхэн жилийн өмнө бид гар утсаараа зөвхөн ярьж, мессеж л илгээдэг байсан шүү дээ” хэмээн “Юнител групп”-ийн ерөнхий захирал Р.Ганболд ярьж байв. Энэ жил “Юнител групп”-ийн 10 жилийн ой тохиож байна. Хүнээр бол 10 жил гэдэг “Маамуу нааш ир”-аа дөмөгхөн сураад, “Хорвоотой танилцсан түүх”-ийнхээ эхлэлийг л тавьж байдаг балчир нас. Харин “Юнител” индиго хүүхэд аж. 

Шинэд мэдрэг, хоцрохыг, хуучин байхыг хүсдэггүй, үргэлж манлайд нь явна гэсэн зорилго нь тэднийг аравхан жилийн дотор бусдын 20 жилд хийснийг гүйцэж түрүүлэхэд нөлөөлжээ. Энэ бүх амжилтын ард “Юнител”-ийн зуу, зуун ажилтны хичээл зүтгэл байгаа. Тэдний толгойд Р.Ганболд бий.  

Хөрөг бичсэн Г.Ану нь "Bloomberg Mongolia"-гийн сэтгүүлч 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
45
41
0
0
0
0
0