Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2017 онд эдийн засаг хүндрэхийг батлах "аймаар" баримтууд


"Аймаар" жил айлсаад ирлээ. Монголын эдийн засгийн нөхцөл байдал 2017 онд хүндэрнэ гэж гаднынхан анхааруулсаар байсан тэр жилд монголчууд бүгдээр онд мэнд орсон нь энэ. Чухам яагаад хүндрэнэ гэж анхааруулаад, бэлдээч гэж сануулаад байсан хэрэг вэ? Энэ асуултын хариуг хамтдаа хайж, "аймаар" зургаан баримтыг хамтдаа эргэн санацгаая.  

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт (1.4 их наяд төгрөг)

Бодит байдал: Засгийн газарт хамаарах гадаад өрийн нийт хэмжээ өнгөрсөн оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 4.75 тэрбум ам.доллартай тэнцэж байна. 

Хүлээлт: Тэгвэл Засгийн газрын гадаад зээлийн эхний ээлжийн эргэн төлөлтийг гуравдугаар сард хийнэ. Тодорхой хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг энэ оны гуравдугаар сарын 18-нд хийх товтой. 

580 сая ам.доллар гэдэг нь өнөөдрийн арилжааны банкуудын дундаж ханшаар тооцож үзвэл, 1.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. 


Ам.долларын бодит байдал, төсөөллийн зөрүү 200 гаруй төгрөгтэй тэнцэж байна

Бодит байдал: Энэ оны ажлын анхны өдөр ам.долларын авах ханш 2482-2486, зарах нь 2492-2496 төгрөгтэй тэнцэж байна. 

Үүнийг өмнөх оны эхэнтэй харьцуулахад 500 орчим төгрөгөөр өссөн байна. Монголбанкны албан ханшийг харвал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд ам.долларын ханш 1995.51 төгрөгтэй тэнцэж байсан юм. 

Ам.долларын ханш 180 төгрөгөөр огцом савалсан өдөр ч өнгөрсөн онд тохиосон. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ түүхэнд анх удаа 4.5 нэгж хувиар огцом чангаруулж, 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл энэ жил бага хувиар аажим зөөллөх төлөвтэй тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдсэн юм.   

Хүлээлт: Ам.долларын ханш хэд хүртэл чангарахыг таамаглах нь бэрх гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэхдээ Монгол Улсын 2017 оны батлагдсан төсөвт ам.долларын ханшийг 2250 төгрөг байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн арилжааны банкуудын ханшаас 200 гаруй төгрөгөөр бага байгаа юм. 

Дотоодын нэгэн компани 3.8 тэрбум ам.долларыг “хил давуулжээ”. Ямар компани вэ? 

Бодит байдал: Өнгөрсөн онд улсын төсөвтэй тэнцэх хэмжээний ам.доллар Монголоос гарч явсныг доорх графикаас харна уу. Ганцхан жилийн дотор 4.2 тэрбум ам.доллар Монголоос дайжаад явчихсан нь хөрөнгө оруулагчдад таалагдах цор ганц амбийцтай үе үеийн Засгийн газрын мөрөөдлийн эсрэг зүйл болов. 

 

 

 

Дээр дурдсан 4.2 тэрбум ам.доллар гэдгийн үндсэн шалтгаан нь дотоодын компани хөрөнгө оруулагчийн зээлийн эргэн төлөлтөө хийсэн нь голчилж нөлөөлснийг Монголбанкнаас тайлбарласан юм. Тодорхой хэлбэл, өнгөрсөн оны тавдугаар сард Монголын томоохон компани 3.8 тэрбум ам.долларыг хилийн дээс алхуулжээ. Гэхдээ тэрхүү дотоодын компани нь хэн бэ гэдэг нь асуулт болон үлдэж байна. 

Экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өснө 

Бодит байдал: Экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, нүүрсний зах зээлийг ханш харьцангуй сэргэж байна. Тухайлбал, Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 5501 ам.доллартай тэнцэж байна. 

Харин коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт 226 ам.долларт хүрчээ. 

Хүлээлт: Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт буурах төлөвтэй байгаа. Гэхдээ улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээгээр тус компани нэг номерт явсан хэвээр байх бололтой. 

ОХУ, БНХАУ болон ОУВС Монголд зээл өгөхөөс татгалзсан уу? 

Далай ламыг шашны айлчлал хийсэн даруйд БНХАУ-тай ярилцаж байсан Хөгжлийн зээл гэгээн алсан одчихсоныг Та бид мэднэ. Тэгвэл Засгийн газрын зээл авах удаах хувилбар нь ОУВС-тай хийж байсан тохиролцоо байсан юм. Сангийн сайд Х.Булгантуяа арванхоёрдугаар сарын эцэс гэхэд Валютын сангаас зээл авна гэж мэдээлж байсан. Гэхдээ Засгийн газар хараахан зээлээ аваагүй байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: ОХУ-аас 100 тэрбум авах гээд бүтсэнгүй юу


Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн зээл хүссэн тухай мэдээлэл хөвөрсөн. Харамсалтай нь ОХУ-ын Засгийн газар манайд зээл өгөхгүй гэсэн бололтой. 

Тавантолгойг эргэлтэд оруулах Засгийн газрын хүсэл ба хясал 

Засгийн газар энэ онд багтааж Тавантолгой ордыг эргэлтэд оруулбал эдийн засаг сэвхийтэл сэргээд ирнэ гэж итгэж буй. Тиймээс ч “Mongolian mining corporation”-ий түншлэлтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: “Тавантолгой”-д хөрөнгө оруулагчид: Хэн нь хэн бэ?

Хамгийн хяслантай нь, Тавантолгойг эргэлтэд оруулна гэж Засгийн газраас чимээлсэн даруйд өмнөх УИХ-ын дарга асан З.Энхболд тэр даруй мэдэгдэл хийх нь тэр. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
21
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.