Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: Сонгогчдод падгүй АН-ын шинэчлэл

АН-ын дүрмийн өөрчлөлтөөр бий болсон энэхүү сунгаа нь Монголын улс төрд үлгэр болох жишээ, ардчиллын үйл явц мөн гэдэг тухай яриа хөөрөөг АН өөрөө эхлүүлэхгүй бол хэн энэ талаар сонирхох билээ.



Алунгуа хатны домог улс төрийн тайзнаа үзүүлбэр болж дэлгэгдсэн ийм нэгэн “хөгжилтэй” үйл явдал гэрэл зурагт бууж, иргэдийн гар утсанд тарснаас хойш Ардчилсан нам тийш олны анхаарлыг татсан гойд мэдээлэл сураг тасрав. Чих тавих нь ээ, АН-ын даргад нэр дэвшсэн таван эрхэм хөдөөгүүр хөтлөлцөж яваа сурагтай. Тэгэхээр АН-ын даргын сунгаа шинэ дүрмийн дагуу улс орон даяар өрнөж л байгаа хэрэг. 

АН-ын идэвхтэй гишүүдийн хувьд энэ сунгааны эцэст нам нь шинэ даргатай болох, ингэвэл хандах сайн зүг аяндаа тогтож мэдэх бяцхан ч гэсэн найдвар төрж эхэлсэн нь лавтай. Өнөөдрийн байдлаар АН-ын даргын сонгуульд оролцохоо илэрхийлж 1200 төгрөгөө тушаасан 60 гаруй мянган гишүүн бүртгэгджээ. Гэтэл улс орны үйл хэргийг илүү сайн явуулахад нь эрх баригч МАН-д ташуур өгөх сөрөг хүчний үүргийг сонгогчид Монголын том улс төрийн гол хоёр дүрийн нэг АН-д өгсөн атлаа ажил, амьдралынх нь талаар жирийн олон нийт тэгтлээ сонирхохгүй болчихсон нь гунигтай. “Жирийн олон нийт” гэдэг маань АН-ын гишүүнээр бүртгүүлээгүй, АН-ын даргын сонгуульд санал өгөхгүй хэсэг буюу УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгдөг хоёр сая шахам иргэн шүү дээ. 

Утаа ярьж байхад бохь зажилсан “явдал” олныг шуугиулж чадаж байхад одоо ид эрчээ аван давшилж буй АН-ын даргын сунгаа нийгмийн анхаарлын гадна хоцорч буйн шалтгаан юу вэ? Нэгдүгээрт, есөн жил завсарласны эцэст хийсэн АН-ын VI их хурал өндөрлөөд бүтэн нэг сар болсон боловч энэ их хурлаас гарсан бодлогын шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулах ажил гээгдсэн. Хоёрдугаарт, АН-ын дүрмийн өөрчлөлтийн гол зангилаа болсон намын даргын сонгуулийн сурталчилгааг хэтэрхий бүрхэгдүүлж орхисон. АН-ын дүрмийн өөрчлөлтөөр бий болсон энэхүү сунгаа нь Монголын улс төрд үлгэр болох жишээ, ардчиллын үйл явц мөн гэдэг тухай яриа хөөрөөг АН өөрөө эхлүүлэхгүй бол хэн энэ талаар сонирхох билээ. Таван өөр фракцын таван өөр эрхэм нэг индэрт гараад нүүр тулан өрсөлдөнө гэдэг бол эв нэгдэлгүйгээрээ алдартай АН-ын хувьд ялалт. Гэтэл энэ талаар сонгогчид, олон нийт огт мэдэхгүй байгаа нь сонгуулийн ялагдлын дараа амсаж буй АН-ын хамгийн том ялагдал, өөрсдөдөө сайн дураар оноосон ял зэм юм. 

Аливаа улс төрийн намын ажил хэрэг бол зөвхөн хэдэн тооны лидерийн шийдвэр, тэдний гар хөл буюу анхан шатны нэгжийн харилцаагаар зохицуулагддаг хаалттай бизнес биш юм. Ялангуяа 2016 онд хоёр сонгуульд дараалан далаараа хаяулчихаад хэвтэж буй АН-ын хувьд энэ удаагийн даргын сунгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын рейтингийг өсгөхөд ашиглах маш чухал чулуу юм. АН олон нийттэй харилцах хангалттай туршлагатай атлаа намын шинэчлэл, алсын харааг тодотгон харуулах хамгийн том шалтгаан болох учиртай даргын сунгааг яагаад ийм баригдмал, сураг чимээ багатай явуулж байгааг ойлгоход бэрх. АН-ын удирдлагын зүгээс бүрдүүлж буй ийм битүү нөхцөл байдал нь таван нэр дэвшигчийн оролцохоор зориглосон өрсөлдөөнийг шударга бус тийш  эргүүлчихэж ч мэдэхээр болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
1 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
40
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.