Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

5000 төгрөгт багтааж хайртай хүнээ баярлуулах 10 "хөөрхөн" санаа (№1)


Ер нь бол хайртай хүнээ баярлуулахад мөнгө тийм ч чухал биш шүү дээ. Зарим хүмүүс яагаад заавал мөнгө төгрөгтэй холбож яриад байдгийг ойлгодоггүй. Заавал үнэтэй ресторан орж, чамин бэлэг авч өгөхдөө гол биш, харин ч сэтгэлээрээ хийсэн зүйлээр баярлуулна гэдэг өөрөө асар их хайр халамжийн илэрхийлэл шүү дээ. Заримдаа хүмүүс болзооны тухай ярихад хамгийн түрүүнд "Мөнгөгүй юм чинь одоо яана аа" гэж боддог. Тэр тухайд ч бас надад та бүхэнд хэлэх хэд хэдэн санаа бий. Сэтгэлийн сайхан болзоо өрнүүлж болох санааг нийтлэлээр хүргэх болно оо. Харин одоо бол 5000 төгрөгт багтаан хайртай хүнээ гэнэтхэн баярлуулах санааг сонирхуулж байна. 

1. Цэцэг л үлдэнэ...

Хүмүүс зөвхөн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар л хүмүүсийг баярлуулдаг мэт боддог. Гэхдээ тийм биш шүү дээ. Та хайртай хүндээ жижигхэн цэцгийн баглаа авч очоорой. 5к гэдэг шүү. @Little Heaven гэж газар бий.

2. Захиа бичиж хаягаар нь илгээх.

Дундад зуунаас авч үлдэх, цаашид байнга хэрэгжүүлэх ёстой хамгийн романтик зүйл нь гараар захиа бичих биш гэж үү? Шуудангаар явуулахад 2000 төгрөгт л багтана.

3. Караокед орилж, стрессээ гаргах санал тавих.

Хэрэв хамтдаа юу ч хамаагүй хийх дуртай хосууд бол шууд караоке орж дуулаарай. Цагийн 5к гэдэг караоке байдаг даа? Шөнө оройн цагаар бол эвгүй байх, харин өдөр ороход хүнгүй бас сэлүүхэн, тайван байна гэдэгт итгэлтэй байна. Гол нь зөв караоке олж орох юм шүү дээ.   

4. 1000 төгрөгийн зайрмаг бариад хүлээж байх.

Зайрмаг байхад бусад нь ч яах вэ. Амттай зайрмаг идэнгээ юуны ч тухай хамаагүй ярилцаад алхаж болно шүү дээ. Ажил, сургуулиа тарахад нь ч юм уу, гэрээсээ гарч ирэхэд нь зайрмаг бариад зогсож байвал гоё шүү дээ.

5. Янз бүрийн кино үзвэр зорих.

Кино үзье гэвэл ямар их баярлах бол? Тэр тусмаа энэ тэнд зохиогддог кино эвентүүд ерөнхийдөө л 5000 төгрөгийн үнэтэй байдаг. Зарим нь бүр үнэгүй гээч! Та "Event" хэсгийг сайн ухаж байгаарай.

(гэх мэт)

6. Бяцхан ном хийж өгөх.

 Танд ердөө цаас, бал, хайч, цавуу гэх мэт зүйлс л хэрэг болно. Хамтдаа авахуулсан зураг хөргөө угаалгаж дээр нь наагаад, сэтгэлийн үгсээ бичээд бяцхан ном хийж өгч болно шүү. Эндээс хэрхэн хийх зааврыг сонирхож болно.

7. Энгэрийн тэмдэг бэлэглэх.

Дээр нь зураг гаргуулаад, хэвлүүлээд авахад 5000 төгрөгт бол хангалттай.

8. Кактус :3

Жижигхэн кактус 5000 төгрөгт авах боломжтой. "Соёолж" бол хамгийн хямд сонголт шүү. Нэг ороод гараарай.

9. Энэ бол шилдэг нь шүү.

Таны хайртай хүн эртнээс л муур, нохойтой болохыг үнэхээр их хүсдэг байсан юм биш биз? Тийм бол нохой, муур үрчилж аваарай. Эзэнгүй хоцорсон хөөрхий амьтад хайрлах эзэн хэрэгтэй шүү дээ. Мэдээж яг баталгаатай тэжээхийг хүсдэг, үнэхээр хайртай хүн мөн бол шүү дээ! Таван мянган төгрөгөө амьтан хамгаалах байгууллагад хандивлаж болох юм. Харин оронд нь та хайр халамж хэрэгтэй хөөрхөн амьтдыг эзэнтэй болгох ажилд гар бие оролцож, хайртай хүнээ ч гэнэтийн бэлгээр баярлуулж болох юм.

10. Дуртай киног нь үзээд, хамтдаа халуун шоколад ууж суухыг урих.

Бяцхан болзоо хийх санал тавиарай. Дуртай эсвэл үзэхийг хүсэж байсан киног нь олж татаад, мөнгөндөө тааруулаад дуртай амттанг авахад л болчихно тэр. Болохгүй бол өөрийн гараар хоол хийж өгөөрэй. 

Энэ мэт зөндөө санаа байгаа болохоор цувралаар хүргэх болно оо! Та бүхэн дараагийн нийтлэлийг хүлээж байгаарай.   

холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
"Inspire Me" фестивальд заавал оролцох "итгэмээргүй" 10 шалтгаан
2
Өчигдөр
Т.Банзрагчийн гайхалтай тохижуулсан хашааны 20 зураг
3
Уржигдар
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
санал болгох
1
3 цагийн өмнө
"Арьс цайх" өвчтэй хүүхэлдэй урладаг Жоа
2
3 цагийн өмнө
"Inspire Me" фестивальд заавал оролцох "итгэмээргүй" 10 шалтгаан
3
23 цагийн өмнө
Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
33
1
2
0
1
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ema 2019.08.21 66.181.178.86

Amitang haanaas awdag ym bol ochij awna gewel

0 Хариулах


Зочин 2019.08.27 202.9.45.194

Азтай савар гээд fb group д эзэн хэрэгтэй зөндөө амьтан байгаа :))

0 Хариулах


Эрдэнэмаа 2019.08.20 150.129.140.14

5000 -аар яаж амьтан авах вэ яаг хаанаас авж болдог юм бол

0 Хариулах


Зочин 2019.08.27 202.9.45.194

Азтай савар ТББ

0 Хариулах


Зочин 2019.08.20 202.131.242.154

trust avah

4 Хариулах


Зочин 2019.08.20 213.114.156.199

Little heaven gdg gazriin haygg todrhoi oruulj ogooc bayrlalaa

0 Хариулах


Зочин 2019.08.20 66.181.161.122

https://www.facebook.com/littleheavenub/ iishee handaad orooroi hu

0 Хариулах