Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Мөнхбаатар “Эрдэнэс Оюутолгой”-н захирал болжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан, 41 настай улстөрч Б.Мөнхбаатар “Эрдэнэс Оюутолгой”-н захирал болжээ.


“Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Да.Ганболдыг захирлын албан тушаалаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатарыг томилсон байна. “Эрдэнэс Оюутолгой” компанийн шинэ захирал Бэгзжавын Мөнхбаатарын товч намтар: 

-1975 оны тавдугаар сард Говь-Алтайн аймгийн Халиун сумын айлд бага хүүхэд болж мэндэлжээ.

-Арван жилээ Төв аймагт дүүргэсэн. Сургуулиа төгсөөд ШУТИС-ийг төгсөж, хими технологич мэргэжилтэй болсон байна. Дараа нь МУИС-ын улс төр судлалын ангид суралцаж төгссөн. Тэнд оюутан байхдаа „Залуус” гэж  бүлгэм байгуулсан нь Монголын ардчилсан оюутны холбооны суурь болжээ.

-Их сургуулиа төгсөөд Нийслэлийн намын хороонд ажиллаж байгаад удалгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга болсон. Үүнийхээ дараа БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байв.

-2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллах болжээ.

Хашиж байсан бусад албан тушаал:

-МАН-ын хорооны дарга

-Баянзүрх дүүргийн засаг дарга

-Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч  

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
38
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.