Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ жил Бээжин утаанд дарагдана

21.5 сая хүнтэй Бээжинд 5.62 сая хувийн машин байгаа гэнэ.


Жил бүр л утаатай байдаг шүү дээ гэж та хэлж болох. Тэгвэл энэ жил байдал бүр хэцүүдэж,  Хятад улс түүхэндээ байгаагүй их хэмжээний утаанд “дарлуулах” гэнэ. Одоогийн байдлаар Бээжин, Тянжин, Хэбэйд утааны хэмжээ хэдийнэ өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээ даван гараад байгаа аж. Тиймээс энэ өвөл Бээжин хот утаанд даруулах аюулд ороод байна.


Энэ сарын 24-нөөс эхлэн Хятадын зүүн хойд хэсэг өтгөн утаанд дарагджээ. Хотуудад “шар” түвшингийн түгшүүр зарлаж, аж үйлдвэрүүдийг зогсоон, хотын дэвсгэр дээр барилгын ажил хийхийг хориглосон байна. Орон нутгийн захиргаанаас ард иргэдийг амьсгалын эрхтнээ хамгаалахын тулд шаардлагагүй үед гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Хэдийгээр 28-наас эхлэн хүчтэй салхи гарч, утаа арилна гэж цаг уурын шинжээчид таамаглаж байгаа ч үнэхээр утаа арилах эсэх нь тодорхойгүй.


“Бээжин хотын захиргаанаас машины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ байнга авдаг ч нийслэлд байдал хүнд хэвээр байна. 1998-2013 онд Бээжинд хувийн машины тоо 303 хувиар нэмэгдсэн” гэж China Daily мэдээллээ. Өнгөрсөн 2015 оны тоо баримтаас үзэхэд 21.5 сая хүнтэй Бээжинд 5.62 сая хувийн машин байгаа гэнэ. Тиймээс Бээжинд машины шинэ дугаар олголтыг жилд 150 мянгаас 100 мянга болгон бууруулна гэж зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл хувийн машин шинээр бүртгүүлэхэд хэцүү болно гэсэн үг. Машины дугаар олгодог сугалаа, үнэ хаялцах худалдааг Засгийн газраас хориглосон.  


Утааны асуудлыг шийдэхээр Бээжин хот янз бүрээр оролдож байна. Энэ өвөл аварга том салхижуулагчтай, 500 метрийн өргөн 5 бүс, дунд зэргийн салхижуулагчтай 80 метр өргөн бүс хэд хэдийг барихаар төлөвлөж байна. Салхижуулагчийг аж үйлдвэрийн дүүргүүдэд байрлуулах юм. Хиймэл салхи хотын бохир агаарыг үлдэн хөөнө гэсэн  Бээжингийн энэ төлөвлөгөө хот орчмын иргэдийн айдсыг төрүүлж, интернетээр эсэгүүцлийн аян эхлээд байгаа гэнэ. Учир нь Бээжингийн бохир агаар яг л тэдэн дээр ирэх болоод байгаа юм.


Өнгөрсөн жил Бээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэм хэмжээг 20 дахин давж байсан тул энэ жил улам илүү утаатай болно гэхээр ямар аюул учрах гээд байгаа нь ойлгомжтой. Хотын иргэд утааны эсрэг авч байгаа арга хэмжээнд итгэхээ болиод удаж байна. Блогчид “Засгийн газраас машины түгжрэлийг шийднэ гэж олон жил ярьж байгаа ч түгжрэл нэмэгдсээр л байна. Эмнэлгийн асуудлыг зохицуулна гэж байсан ч эмчлүүлэхэд хэцүү болсоор л. Утаатай ч гэсэн тэмцээд дийлэхгүй байх” гэж бичиж байна.


Утаанаас болж Бээжингийн иргэд хорт хавдараар өвчлөх нь ихэссэн нь бас нэгэн түгшүүр. Утаанаас ашиг олж байгаа нь ганц канадчууд болоод байна. Канадаас оруулж ирдэг “цэвэр агаар”-ын борлуулалт маш их нэмэгджээ. Цэвэр агаар нэг сав нь 13-23 доллараар зарагддаг ч утаа ихэссэн үед 64 доллар хүрэх үе ч байгаа гэнэ. Энэ нь шилтэй цэвэр уснаас 50 дахин үнэтэй байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
2
2018.12.17
НҮБ: Утааны асуудалд ХЯЛБАР бөгөөд ХУРДАН шийдэл байхгүй
3
2018.10.25
Бээжин хотынхон агаарын чанараа сайжруулж байгаа туршлагаасаа хуваалцаж байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
34
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.