Хайх зүйлээ бичнэ үү

мин

Фидель Кастро өөд болжээ

Кубын их удирдагч Фидель Кастро 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.


Кубын Ерөнхийлөгч агсан Фидель Кастро нас барсан талаар тус улсын төв телевиз мэдээлэв. Тэрбээр Кубын хувьсгалыг эхлүүлж, 30 гаруй жил төрийн эрхийг барьсан юм. Түүний дүү Рауль Кастро "Кубын хувьсгалын удирдагч өнөө орой 22.29 цагт нас барлаа" хэмээн төв телевизээр мэдэгджээ. Р.Кастро 2008 онд төрийн эрхийг авсан. 

10 жилийн өмнө дүү нь төрийн эрхийг авахдаа "Фидель гэдэс нь хүндээр өвдөж, цус алдаж байсан тул хагалгаанд орсон" гэж байв. Түүнээс хойш Ф.Кастро улс төрд эргэн ирээгүй. Хааяа нэг нийтлэл бичиж, гэртээ зочид хүлээн авахаас өөрөөр барагтаа олны өмнө үзэгдэхээ больсон.  

Таван арваны турш арлын Кубыг тэгш эрхийн орон болгох гэж тэмцсэн Фидель Кастрогийн засаглалын хугацаанд тус улсад нярайн эндэгдэл эрс багасаж, бичиг үсэг тайлагдсан хүмүүс олон болсон байдаг. Гэхдээ эдийн засгийн хувьд иргэдэд нь хэрэгтэй эргэлтийг хийж чадаагүй хэмээн шинжээчид түүнийг шүүмжилдэг. Гэсэн ч иргэдийнхээ дунд тэрбээр асар их хүндлэгдсэн удирдагч билээ. Тэрбээр Че Геваратай хамт XX зууны Латин Америкийн түүхийг бичилцсэн.

Зүүн гар талаас Рауль ба Фидель Кастро, Эрнэсто Че Гевара

Фидель Кастрог "Ядуусын төлөө цуцашгүй тэмцэгч" хэмээн эх орон нэгтнүүд нь тодорхойлдог. Шүүмжлэл, магтаал дагуулсан урт засаглалынх нь хугацаанд сөрөн тэмцдэг АНУ-д нь 11 Ерөнхийлөгч солигдсон түүхтэй. Кубын блогч Аролд Кардэнас Кастрогийн өвийг тодорхойлоход хэцүү гээд "Тэрбээр иргэдтэйгээ хамт дэлхийн хамгийн хүчирхэг тоглогчийг эсэргүүцэх зоригтой байсан. Түүний үзэл санаа мөнхөд оршино" хэмээн бичжээ. Түүний эр зоригийг "галзуурлын ирмэг дээрх" хэмээн нэгэн анд нь тодорхойлсон нь бий. 

Кубын олон жилийн дайсан АНУ-тай дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр жилийн өмнөх явдал. Билл Клинтон Цагаан ордныг даргалж байхдаа тус улстай дипломат харилцаагаа сэргээх гэсэн ч дэмжлэг авч чадаагүйн улмаас бүтээгүй бол одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлагаар 2014 оны арванхоёрдугаар сард хоёр улс харилцаагаа сэргээхээр болсон. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.