Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол дахь солонгосчууд Ерөнхийлөгч Пак Гын Хег огцрохыг шаардлаа

“Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг” Сүнжин Гранд зочид буудалд хурал хийлээ.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хег эсэргүүцэн, албан тушаалаасаа буухыг шаардсан жагсаал өчигдөр тус улсад боллоо. Бямба гараг бүр болж байгаа тус жагсаал энэ долоо хоногт 5 дахь удаагаа явагдаж байгаа юм. Энэ сарын 26-нд Сөүлд анхны цас орж, маш хүйтэн, хүчтэй салхитай байсан ч ард иргэд жагсаалд идэвхтэй оролцлоо. Зохион байгуулагчид Сөүлд 1.5 сая, хөдөө орон нутгийн жагсагчдыг оролцуулбал нийт 2 сая хүн болно гэж мэдэгдсэн. Хөдөөний тариачид жагсаалд оролцохоор трактор, машинтайгаа ирж явсан ч Сөүлийн ойролцоо цагдаа нар зогсоож, бага хэмжээний мөргөлдөөн болсон байна. Албан тушаалаа өгөх ямар ч бодолгүй байгаа нь илт Пак Гын Хег эсэргүүцэгч нар “Улс орноо ийм байдалд оруулчихаад албан тушаалаа өгөхгүй байгаа нь хачирхалтай”, “Ажлаа өгөх ёстой. Ийм олон хүн эсэргүүцэж байхад яагаад огцрохгүй байна вэ” хэмээн ярьж байна.

Монголд амьдарч буй Өмнөд Солонгос иргэд мөн Ерөнхийлөгч Пак Гын Хег ажлаа өгөхийг шаардсан эсэргүүцлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. “Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг” Сүнжин Гранд зочид буудалд тайлангийн хурлаа хийж, нийгэмлэгийн тэргүүнээ сонгосон. Тус нийгэмлэгийн тэргүүнээр Гүг Жүн Ёл сонгогдлоо.

Хурлын дараа Монгол дахь солонгосчууд Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаасаа огцрохыг шаардсан арга хэмжээ зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд “Пак Гын Хег нэн даруй ажлаа өгөхийг шаардаж буй Монгол дахь солонгос иргэд” гэсэн зурагт хуудас барьсан байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
37
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.