Хайх зүйлээ бичнэ үү

мин

Оросын Элчин сайдыг Анкарад буудаж хөнөөв



ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов өчигдөр үдэш Туркийн нийслэл Анкарад амиа алдлаа. “Орос орон туркуудын нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлэх мөчид түүнийг бууджээ. Энэхүү үйл явдал болсны дараахан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Оросын төрийн тэргүүн Владимир Путин руу утасдаж, энэ талаар мэдэгдсэн байна.  

Оросын “Коммерсантъ” сонины Москва болон Анкара дахь эх сурвалжуудын үзэж байгаагаар, Элчин сайдыг буудаж хороосон террористуудын зорилго нь Сирид явуулж байгаа Оросын үйл ажиллагааг эсэргүүцэх, түүнчлэн дөнгөж сайжирч эхлээд буй Орос, Туркийн харилцааг таслахад оршиж буй бололтой. Гэвч Туркийн Гадаад хэргийн сайд  Мевлют Чавушоглу өнөөдөр Москвад айлчлан Орос, Ираны талтай Сирийн асуудлаар хэлэлцэх байснаа цуцалсангүй. Харин товоо хойшлуулах бололтой.  

«Алеппог бүү март!»

ОХУ-аас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Карловыг  буудаж хөнөөсөн халдлагыг 22 настай Мевлют Мерт Алтынташ гэгч этгээд үйлдсэн гэж Туркийн хүчний байгууллагын төлөөлөгч мэдээлжээ. Гэрэл зургийн үзэсгэлэн зохиогдсон Анкарагийн орчин үеийн урлагийн төвд албаны хувцас, зангиатай залууг хамгаалагч хэмээн ойлгож, ямар нэг хориггүйгээр дотогш нэвтрүүлсэн байна. Тэрбээр өмнө нь Туркийн цагдаад хоёр жил алба хаасан нэгэн аж. 
Гар буугаар зэвсэглэсэн алуурчин « Алеппог бүү март!», « Сирийг бүү март!», «Манай ахан дүүс аюулгүй амьдарч чадахгүй байхад та нар ч аюулгүй байх ёсгүй», «Аллах акбар!» хэмээн хашгирч байв. Халдлагад Оросын Элчин сайдаас гадна гурван хүн өртсөн ч тэдний амь насыг аварсан байна. 

Гэмт этгээдийг цагдаагийнхан бууджээ. Мевлют Мерт Алтынташын Facebook хуудаст Саудовской Арабын шейх Мухаммад ибн Салих аль-Усаймин бүх исламын орнуудыг Оростой харилцаагаа таслахыг уриалсан бичлэг байсныг эс тооцвол түүнийг тэрс үзэлт ямар бүлэглэлтэй холбоотой ажилладаг болохыг Туркийн тал шалгаж эхэлсэн ч одоогоор таамаг тун бага байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Орос, Туркийн засаг захиргаанд хандаж хэлэхдээ “Энэхүү халдлага нь эх орноо төлөөлөн гадаадад ажиллах бүх дипломатчдын эрхэнд заналхийлсэн хэрэг учраас гэмт хэргийг илрүүлэхэд бид туслахад бэлэн” гэжээ. «Европын холбоо энэ хэргийг нухацтай  авч үзэх болно. ОХУ-тай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлье” гэж ЕХ-ны дипломат албаны тэргүүн Федерика Могерина захидалдаа бичсэн байна. «Хулчгар халдлага» гэж Анкарад болсон үйлдлийг Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Twitter-тээ бичжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
11 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
12 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
46
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.