Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2016 онд биднийг орхисон алдартнууд

Энэ ертөнцөөс одсон ч түүхэнд үлдсэн тэднийг дурсан санацгаая.



Их Британийн домогт дуучин Дэвид Боуи нэгдүгээр сарын 11-нд 69 насандаа элэгний хорт хавдраар нас барсан.


Өнгөрсөн сарын 25-нд Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро 90 настайдаа нас нөгчлөө.


Их Британийн жүжигчин Алан Рикман нэгдүгээр сарын 14-нд энэ ертөнцийг орхисон. “Харри Поттер” киноны профессор Северус Снеггийн дүрээр хүмүүс түүнийг сайн мэднэ.


ЗХУ, ОХУ-ын ардын жүжигчин Наталья Крачковская гуравдугаар сарын 3-нд Москвад нас барсан. Тэрбээр 77 настай байлаа.


Домогт боксчин Мохаммед Али зургаадугаар сарын 6-нд 75 настайдаа насан эцэслэсэн. Али 30 жил паркинсоны өвчинтэй тэмцэж байсан билээ.


Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч Принс дөрөвдүгээр сарын 21-нд нас барсан. 57 нас хүрч байв.


ФИФА-гийн Ерөнхийлөгч асан Жоао Авеланж наймдугаар сарын 16-нд 101 насандаа энэ ертөнцийг орхилоо.


Есдүгээр сарын 2-нд Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч Ислам Каримов зүрхний өвчний улмаас 78 настайдаа нас нөгчив.


Тайландын Эзэн хаан Пхумипон Адульядет (Рама IX) аравдугаар сарын 13-нд 89 настайдаа амгалангийн оронд очлоо.


Канадын алдарт дуучин, яруу найрагч Леонард Коэн Лос-Анжелес дэх гэртээ нас барсан. 83 настай дуучны үхлийн талаарх мэдээлэл 11 дүгээр сарын 11-нд гарсан ч тэрбээр 11 дүгээр сарын 7-нд нас барсан юм.


ОХУ-ын алдарт алиалагч Олег Попов сүүлийн 30 жил Германд амьдарсан. Эх орондоо ирж, том хэмжээний аялан тоглолт зохион байгуулж байсан 87 настай Попов 11 дүгээр сарын 2-нд Ростовт нас барсан.


Израилийн 9 дэх Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Шимон Перес 93 насандаа есдүгээр сарын 28-нд нас барлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
43
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.