Хайх зүйлээ бичнэ үү

мин

Гар утсанд зориулсан 00-ийн цаас

Хэрэглээд жорлонд урсгахаасаа өмнө лавлахыг нь уншаад, зургийг нь авч болно.


Японы харилцаа холбооны “NTT Докомо” компаниас гар утасны 00-ийн цаас зохион бүтээжээ. Одоогийн байдлаар “Нарита” олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулсан бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 15 хүртэл турших юм.


Гудамжаар алхаж явахдаа ч гар утсаа оролдож байдаг орчин үеийн хүмүүс 00-д сууж байхдаа ч гар утсаараа тоглож, мэссэж бичиж байдаг. Тэгвэл тэр гар утас нь жорлонгийн суултуураас 5 дахин бохир гэдгийг эрдэмтэд нотолжээ. Энэ судалгаанд үндэслэн, “NTT Докомо” компани ариун цэврийн өрөөнд өөрөөсөө гадна “үнэнч анд” болсон гар утсаа арчиж, цэвэрлэхийг зуршил болгох зорилгоор гар утасны 00-ийн цаас бүтээсэн байна. Мөн Японд ирсэн гадаадын иргэдэд юу хэрэгтэй байдгийг ч судалжээ.

Үнэгүй интернэт, гар утас авах, мөнгө солиулах гээд тэднийг зовоох асуудал мундахгүй. Тэгвэл “Нарита”-д буусан гадаадын жуулчид ариун цэврийн өрөөнд сууж байхдаа л энэ бүх мэдээллийг гар утасны 00-ийн цааснаас авч болно. Цаасан дээр “Докомо” компанийн Wi-Fi үйлчилгээ, газрын зураг, орчуулагч, нийтийн тээврийн лавлагаа англи хэл дээр бичигдсэн байгаа. Хэрэглээд жорлонд урсгахаасаа өмнө лавлахыг нь уншаад, зургийг нь авч болно, үгүй бол таслаад аваад явж ч болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
2 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
3 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
35
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.