Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2016 оны шуугиант гэр бүл салалтууд

Рок-н-роллын хаан Элвис Преслигийн охин, 48 настай Лиза Мария Пресли нөхрөөсөө салсан.


Энэ жил Холливудын хэд хэдэн алдарт хосууд гэр бүлээ цуцаллаа.


Тэдний дунд Холливудын хамгийн гоц онцгой хос болох Анжелина Жоли, Брэд Питт нар багтаж байна. Аз жаргал, үзэсгэлэн гоогийн бэлгэ тэмдэг болж байсан тэд хамтдаа 12 жил амьдарч, 6 хүүхэдтэй болсон байв.


Английн жүжигчин  Кейт Бекинсейл, Америкийн найруулагч Лен Уайзман нар салсан мэдээ шүтэн бишрэгчдийг нь гонсойлгосон. 13 жил нэг тогооноос хоол идсэн хосууд салах болсон шалтгаан нь гэрбүлээс гадуур харилцаа. Уайзман залуу жүжигчин Си Жей Франкотой учир ургуулсан гэж гадаадын хэвлэлүүд мэдээлсэн билээ.


Жонни Депп, Эмбер Херд нар гэр бүлээ цуцалсан. Тавдугаар сард Херд нөхрөө биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутган, салах өргөдлөө гаргасан юм. Тэд гэрлээд ердөө 15 сар болсон.


Их Британийн 37 настай жүжигчин Жеймс МакЭвой, Ирландын 47 настай жүчигчин эмэгтэй Энн-Мэри Дафф нар хуримынхаа 10 жилийн ойн өмнөхөн саллаа. Тэд Брэндан хэмээх хүүтэй.


Рок-н-роллын хаан Элвис Преслигийн охин, 48 настай Лиза Мария Пресли 55 настай гитарчин Майкл Локвудаас салах өргөдлөө өгсөн. Хэвлэл мэдээлэлд гарснаар бол Майкл эхнэрийнхээ хөрөнгийг үрэн таран хийсэн гэнэ.


Австралийн жүжигчин бүсгүй Наоми Уоттс, Америкийн жүжигчин  Лив Шрайбер хоёрыг бат бэх гэрбүлийн бэлгэ тэмдэг гэж тооцдог байлаа. Гэвч тэд 11 жил хамт амьдарч, 2 хүүтэй болсныхоо эцэст зам замаа хөөхөөр шийджээ.


Эхнэрээсээ салсан бас нэгэн Холливудын од бол Николас Кейж. Тэрбээр Элис Кимтэй 11 жил хамт амьдарсан ч эхнэрийнхээ нууц амрагтай байсныг уучлаагүй байна.


Америкийн бизнес эрхлэгч Хлои Кардашян, сагсанбөмбөгч  Ламар Одом нар тусдаа амьдраад 3 жил болсны эцэст гэрбүл цуцласан. Одомын муу зуршил гол шалтгаан нь гэж хэвлэлээр бичсэн байна.


Жүжигчин Дрю Бэрримор, Уилл Копелман нар салсан ч нөхөрсөг харьцаатай хэвээр үлдсэн.


Америкийн жүжигчин, найруулагч Тоби Магуайр, загвар зохион Женнифер Мейер нар мөн л эв зүйгээр салцгаасан. 9 жил хамт амьдарсан хосууд байлаа тэд.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
10 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
11 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
8
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.