Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2016 онд болсон байгалийн гамшгууд

Америкийн Теннесси мужид гарсан ой хээрийн түймэр 500 сая долларын хохирол учруулсан.


Наймдугаар сарын сүүлээр Италийн төв хэсэгт болсон газар хөдлөлтөөр учирсан хохирол 3-4 тэрбум еврод хүрсэн.


Америкийн Теннесси мужид гарсан ой хээрийн түймэр 500 сая долларын хохирол учруулсан.


Аравдугаар сарын эхээр Гаити улсын өмнө хэсгийг дайрсан “Мэтью” хар салхи тус улсад 1,89 тэрбум долларын эдийн засгийн хохирол үзүүлжээ.


АНУ-ын Луизианад болсон үер 60 мянган байшин сүйтгэж, олон мянган хүнийг орон гэргүй болгосон. Мужийн захиргаанаас иргэдэд 20 сая доллар хувиарлан өгсөн. 13 хүн амь насаа алджээ.


Наймдугаар сард Индонезийн Баружари галт уул “сэргэж”, хоёр нисэх буудал хаагдсан. Доод тал нь 13 гадаад жуулчин ор сураггүй алга болжээ.


Өмнөд хөршийн урд хэсгийг дайрсан "Сарика" хар салхи 813 сая долларын хохирол учруулсан.


Японы Кюүшюү аралд дөрөвдүгээр сард 7,3 баллын газар хөдлөлт болж, олон барилга, гүүр, зам эвдэрсэн. Нийт 500 удаа чичэрхийлэл мэдэгджээ.


Тавдугаар сард Канадын Альберт мужид гарсан гал түймэр 2,75 тэрбум долларын уршиг тарьсан байна.


Герман Австрийн хилийн ойролцоох Зимбах хотод үер бууж, 10 хүн амь насаа алдсан. Даатгалын компаниудын төлбөр 600 сая еврод хүрсэн.


Шинэ Зеландад 11 дүгээр сарын 14-нд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт 5,8 тэрбум долларын хохирол учруулжээ.


Эквадорын Тунгурауа галт уул дэлбэрч, 5 км зайд орших газар нутгийг үнсээр хучжээ.


Энэ сарын эхээр Индонезийн Ачех мужид болсон хүчтэй газар хөдлөлтөөр 65 мянган хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрсэн. 100 хүн амиа алджээ.


Есдүгээр сард Коста Рикад Турриальба галт уул сэргэж, нийслэлийн нисэх буудал ажлаа зогсоосон.


Долоодугаар сард Хятадад орсон их борооны улмаас 56 мянган байшин сүйрч, 150 сая хүн орон гэрээ орхисон. Нийт 7,5 тэрбум долларын хохирол учирсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.