Хайх зүйлээ бичнэ үү

мин

Японы “Оны хамгийн хар компани” тодорлоо

Хөдөлмөрийн хуулийг зөрчин, ажилчдаа илүү цагаар ажиллуулдаг, ажилчдаа дарамталдаг, хүчирхийлдэг компанид олгодог.


Ажилчдын эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагууд, өмгөөлөгч, сэтгүүлчдийн тодруулдаг “Японы оны хамгийн хар компани” (most evil corporation of the year) шалгаруулах ёслол Токио хотод боллоо. Нийт 11 компани нэр дэвшсэнээс “Dentsu Inc” түрүүлж, “Оны хамгийн хар компани”-иар шалгарсан байна. Мэдээж шагнал гардуулах ёслолд тус компанийн төлөөлөгч ирээгүй.


“Дэнцү”-д энэ шагналыг гардуулах болсон талаараа зохион байгуулагчид “Dentsu Inc”-д ажиллаж байсан 24 настай шинэ ажилтан болох Такахаши Мацүри 2015 оны 12 дугаар сарын 25-нд амиа хорлосон. Сард 105 цаг ажиллаж, байнга илүү цагаар хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орсон, дээр нь хуучин ажилчдын дарамтыг тэсвэрлэлгүй тэр эмэгтэй энэ ертөнцийг орхисон юм. Амиа хорлохоосоо хэдхэн өдрийн өмнө Такахаши твиттер дээрээ “Ажил хиймээргүй байна. Өдөрт хоёрхон цаг унтаж байгаа нь арай хэтэрч байна” гэж бичээд 2015 оны “Японы оны хамгийн хар компани” шагналын талаар бичсэн зүйлийг оруулсан байжээ. Мөн ээждээ “Танд маш их хайртай шүү. Ээж ээ, баяртай, баярлалаа. Амьдрал ч, ажил ч хэцүү байна. Ээж ээ, та өөрийгөө битгий буруутгаарай. Та бол ертөнцийн хамгийн сайн ээж шүү” гэж мэйл бичсэн байлаа.

“Дэнцү” компани “Алуулсан ч явуулж болохгүй. Зорилго биелэх хүртэл” гэх зэрэг хачирхалтай дотоод дүрэмтэй бөгөөд ажлын байрны дэглэлт, бэлгийн хүчирхийлэл өдөр тутам явагддаг газар гэдэг нь илэрсэн. 13 жилийн өмнө амиа хорлосон эрэгтэй ажилчны үхлийн шалтгаан хэт их ажилласнаас болсон гэж шүүхээс тогтоосон байдаг. 3 жилийн өмнө өвчнөөр нас барсан 30 настай ажилтны үхэл хэт ядралтаас болж байжээ. Гэвч энэ компани ажилчдын эрхийг хамгаалах, ажлын байрны орчинг сайжруулах талаар юу ч хийгээгүй. Энэ компаниас болж, маш олон тооны ажилчин амиа алдсан. “Дэнцү” бол Японыг төлөөлсөн том компани. Гэхдээ сайн утгаараа биш. Хүний эрхийг зөрчдөг хар компаниудын төлөөлөл мөн. Тиймээс “2016 оны хамгийн хар компани” шагналыг олгож байна” гэжээ.
“Японы оны хамгийн Хар компани” шагнал энэ жил 5 дахь удаагаа явагдаж байна. Тус шагналыг Хөдөлмөрийн хуулийг зөрчин, ажилчдаа илүү цагаар ажиллуулдаг, ажилчдаа дарамталдаг, хүчирхийлдэг компанид олгодог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
2 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
2 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
49
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.