Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Жавхланг ерөнхийлөгч болгохыг дэмжсэн хүмүүсийн 12 пост


Өнгөрсөн долоо хоногоос УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр нэгэн “баатар” төрж, сүүлийн өдрүүдэд цахим орчин дахь гол сэдэв болоод байна. УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хэлснээр “Үхэр тэргээ хөлөглөн, үндэсний хувцсаараа гоёж, хотын цардмал замыг морин туурайгаар бөмбөрдсөөр Монголын их улс төрд өнгө сондгойрон орж ирсэн” С.Жавхланг одоо дуучин бус УИХ-ын гишүүн гэх цол гуншин илэрхийлнэ.

Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэнээс хойш түүний “эрэлхэг” зураг цахим орчинд тарж, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд дэмжих, эсэх тухай хүмүүс маргаж, мэтгээд эхэллээ.

1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл түүнийг дэмжих хүн цөөнгүй байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нас, боловсрол мэдлэгийн шаардлага хангах л юм бол “гуяа алгадаад” саналаа өгөх хүн олон байгаа бололтой.

2. Тэгвэл зарим хүн Монголоо гэсэн сэтгэлтэй л байхад мэдлэг, боловсрол, мэргэжил дараагийн асуудал хэмээн ярьж байна. Олон улсын тавцанд “Монголоо гэх сэтгэл”-ээ аваад очиход болно доо...

3. УИХ-ын гишүүн С.Жавхланг жанжин Д.Сүхбаатартай ч адилтгах нэг нь байна. Монгол улсаа харийнханаас “чөлөөлж” чадах хүн ганцхан л байгаа юм байх.

4. Ядарч, туйлдсан ард түмэн ямар нэг өөрчлөн шинэчлэлт хүсэж байгааг үүнээс харж болохоор.

5. Эх оронч сэтгэлтэй Трамп ялаад байхад С.Жавхлан яагаад болохгүй гэж? Тэдэнд адилтгах зүйл их байна аа...

6. “Эх орноо гэсэн сэтгэл”-ээрээ сайхан улсаа удирдаад, батлан хамгаалаад, огшоод, омогшоод явчихна шүү дээ. Туршлага, мэдлэг ч хол хэвтэнэ!

7. Тэр бидний л төлөө дуулж явсан юм... Тэгэхээр бидний төлөө дуулж чаддаггүй, дууны мэдлэггүй Ерөнхийлөгчөөр ч яах юм билээ, тийм ээ Монголчуудаа?

8. Харин юу хийх бол?

9. Түүнийг нэр дэвшвэл дэмжихээ илэрхийлээд байгаа хүмүүсийн дийлэнх нь “сэтгэлтэй Ерөнхийлөгч”, “Монголоо гэх сэтгэл” гэх үгсийг ашигласан байх юм. Өмнөх Ерөнхийлөгчид ч үнэхээр биднийг “хашраасан” нь харагдаж байна шүү.

10. Үнэн!

11. Хөөрхий минь. Яахав болвол болог болог...

12. Энэ бүхэн Монголчууд үнэхээр цөхрөнгөө барсаны баталгаа яах аргагүй мөн!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
36
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.