Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алтан бөмбөрцөг: "La La Land" киноны тухай СОНИРХОЛТОЙ 10 баримт

La La Land "Алтан бөмбөрцөг" кино наадамд 7 төрөлд нэр дэвшиж, бүгдэд нь ялсан түүхэн амжилт үзүүллээ.


1. Дэмьен Шазель "La La Land" болон "Whiplash" кинонуудаараа танигдсан найруулагч юм. Гэхдээ зохиол нь Whiplash-аас өмнө бичигдэж байжээ.

2. Найруулагч анх Себастианы дүрд Майлз Теллер, Миагийн дүрд Эмма Ватсоныг тоглуулах сонирхолтой байжээ.

3. Райан Гослинг болон Эмма Стоун нар өмнө 2 кинонд хамтран тоглож байсан. Харин энэ бол тэдний хамтарсан 3 дахь кино юм. Crazy, Stupid, Love. Gangster Squad.

4. Киноны нэр давхар утгатай аж. La La Land гэдэг нь нэг талаараа Лос Анжелес хотыг нэрлэсэн нэршил агаад нөгөө талаараа бодит байдлаас тасарсан гэх утгатай үг аж. Хэрэв та киног нь үзсэн бол бодит байдлаас тасарсан гэх энэ үгийн утгыг илүүтэй ойлгох биз ээ.

5. Райан Гослинг кинон дээрх бүх төгөлдөр хуурын хэсгээ өөрөө тоглохын тулд долоо хоногийн зургаад нь, өдөрт 2 цагаар тасралтгүй бэлтгэл хийдэг байжээ. Түүнийг алдарт дуучин Жон Леженд бэлдэж байсан. Харин Жон Леженд өөрөө энэхүү кинонд дүр бүтээхийн тулд гитар тоглож сурсан байна.

6. Студиуд анх киноны зохиолыг уншаад уг киног бүтээхээс татгалзаж байв. Тэд мюзикл кино хийхийг хүсээгүйгээр үл барам хэд хэдэн өөрчлөлт оруулахыг шаардаж байжээ. Себастианы дүр төрх, хувцаслалтыг солих ёстой мөн жазз биш рок хөгжим тоглодог байх хэрэгтэй гэсэн байна. Мөн үүгээр ч зогсохгүй эхлэл болон төгсгөл хэсгийг солихыг шаардаж байжээ. Гэхдээ найруулагч үүнийг өөрчлөхийг огт хүсээгүй. Түүний ч ачаар өнөөдөр уг кино шуугиан тарьж, 2016 оны хамгийн шилдэг кино хэмээн нэрлэгдээд байна.

7. Кино 1953 онд ашиглагдаж байсан “20 дугаар зуун фокс”-ын логог ашигласан.

8. Киноны эхлэл хэсгийн зураг авалтыг хийхийн тулд Лос Анжелесын хэсэг замыг хааж байжээ. Найруулагч энэ тухайд “Үнэхээр хөгжилтэй байсан ч гэсэн нэгэн талаараа том шалгуур байсан шүү” хэмээн ярьжээ.

9. Киноны зарим хэсгийн дуулалт шууд бичигдэж явжээ. Мэдээж найруулагч жүжигчдийг дүрээ мэдэрч, дуу болгон дээр сэтгэл хөдлөлөө харуулаасай гэж хүсэх нь тодорхой. Үүнийг хийхийн тулд киноны зарим хэсэг дээр жүжигчдийг шууд дуулуулан, ямар нэгэн засвар оруулалгүйгээр нэмсэн байна.

10. Ингээд төгсгөлд нь, Оскарын шагнал хүртэх өндөр магадлалатай байгаа дууг та бүхэндээ сонсгохыг хүслээ. Энэ дууг сонсоод та шуудхан үзмээр санагдах вий.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.