Хайх зүйлээ бичнэ үү

мин

Харүмафүжи 2 унаж, Кисэносато бас л “ёкозүна” цолны төлөө зүтгэж байна

Башё болгоны 3 дахь өдөр түүний хувьд “хар өдөр” болоод удаж байна.


Японы нийслэлд болж байгаа мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээний эхний гурван өдрийн барилдаан өндөрлөлөө. Томчуудаас их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар даваа алдаагүй явж байна. Тэмцээний өмнө хөлний хуучин бэртэл нь сэдэрч, бэлтгэл ханаагүй байгаа ёкозүна Харүмафүжи маэгашира Митакэүми, Шёохозан нарт дараалан өвдөг шороодож, кинбоши алдан, энэ маягаар үргэлжилбэл тэмцээнээс гарах магадлалтай байна. Башё болгоны 3 дахь өдөр түүний хувьд “хар өдөр” болоод удаж байна. 2016 оны зургаан тэмцээний 3 дахь өдөрт Харүмафүжи 1 ялж, 5 унасан. Ёкозүна болсноосоо хойш анх удаа эхний 3 өдөрт 2 унаснаас гадна нийт алдсан кинбоши 31-д хүрлээ.   


Хамгийн олон кинбоши алдсан аваргуудын жагсаалт
1.    Китаноүми 63 башёд 53 кинбоши
2.    Важима 47 башё 39 кинбоши, Таканохана 49 башё 39
3.    Кашивадо 47 башё 35 кинбоши, Акэбоно 48 башё 35
4.    Чиёонояма 32 башё 34 кинбоши
5.    Точиноүми 17 башё 33 кинбоши
6.    Кагамисато 21 башё 31 кинбоши, Харүмафүжи 26 башё 31, Точинишики 28 башё 31.
Өнгөрсөн тэмцээнд 12 давсан озэки Кисэносато Хацү башёд түрүүлбэл ёкозүна болох боломжтой байгаа. Өнгөрсөн жил гурван удаа зүтгээд бараагүй Кисэносато Кюүшюүд гурван аваргыг унагаан, түрүүлэх боломжтой боллоо хэмээн бүгд хөөрч байтал маэгашира Точиношинд өвдөг шороодон фэнүүдээ гомдоодгоороо гомдоосон билээ.

Огүрүма ояката “Угаасаа аваргын хүчтэй арслан. Унахгүй, эсвэл ганц унаатай түрүүлбэл боломж байгаа. Сүүлийн өдөр хүртэл харна даа” гэж хэлсэн байна. Кисэносато он солигдох мөчид “2017 онд башёд түрүүлж, ёкозүна болно” гэж андгайлсан гэнэ билээ. Ямар ч гэсэн арслан сайн барилдвал башё сонирхолтой болох нь ойлгомжтой.

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Какүрюү 3-0

Ёкозүна

Харүмафүжи 1-2

Хакүхо 3-0

Ёкозүна

 

Кисэносато 3-0

Озэки

Гоэйдо 1-2

Тэрүнофүжи 1-2

Озэки

Котошёогикү 2-1

Тамаваши 2-1

Сэкивакэ

Шёодай 1-2

Такаясү 2-1

Комүсүби

Точиношин 0-3

Такарафүжи 0-3

Маэгашира 1

Митакэүми 2-1

Шёохозан 2-1

М 2

Араваши 0-3

Окиноүми 1-2

М 3

Икиой 1-2

Точиоозан 0-3

М 4

Эндо 1-2

Такэказэ 3-0

М 5

Ёшиказэ 2-1

Чиёошёома 2-1

М 6

Котоюүки 2-1

Миёогирюү 0-3

М 7

Аойяма 1-2

Хокүтофүжи 2-1

М 8

Чиёонокүни 2-1

Кайсэй 2-1

М 9

Ишиүра 0-3

Таканоива 3-0

М 10

Соококүрай 3-0

Кагаяки 1-2

М 11

Нишикиги 2-1

Такакэйшёо 0-3

М 12

Дайшёомарү 1-2

Гагамарү 1-2

М 13

Ичиножёо 2-1

Чиёоотори 0-3

М 14

Чиёотайрюү 1-2

Чиёоо 1-2

М 15

Саданоүми 3-0

Оосүнараши 3-0

М 16

 

 

Монгол бөхчүүд

 

Жюүрёо
Зүүний 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-1

З-4 Сэйро А.Өнөболд 0-3

Б-4 Азүмарюү С.Тодбилэг 2-1

Макүшита
Б-1 Асасэкирюү Б.Дашням 0-2

З-4 Дайшёохо Р.Шижирбаяр 0-2

З-7 Шёотэнро Д.Нямсүрэн 0-1

З-16 Сакигакэ Я.Баттүшиг 1-0

Б-16 Гочёозан Д.Ууганбаатар 0-2

Б-17 Кагамио Б.Нанжид 1-1

З-20 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-0

Б-21 Рюүонами Б.Буянжаргал 0-2

Б-46 Такакасүга Э.Энхманлай 1-0

З-51 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 1-0

Санданмэ
Б-59 Садахикари Д.Наранцогт 0-1

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
19
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.