Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөгжлийн банк экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ

Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь шинэчилсэн найруулгыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, шинэчилсэн найруулгад Хөгжлийн банкны хараат бус байдлыг хэрхэн хангасан тухай тодруулж байв. Өөрөөр хэлбэл Засгийн газрын нөлөөгөөр тус банкны үйл ажиллагаа явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ гэсэн асуулт тавьсан. Эл асуултад Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, "УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй. Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан" гэсэн тайлбар хийж.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, "Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг оруулж ирэх хэрэгтэй" гэсний зэрэгцээ Банкны тухай болон бусад уялдаа холбоотой хуулиудтай зөрчилдөөгүйгээр батлахад анхаарах шаардлагатай гэлээ. Түүнчлэн тэрбээр шинэчилсэн найруулгын төсөлд тус банкны хараат бус байдлыг хангасан заалтууд сайтар туссан байна хэмээн сайшаасан юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Хамгийн түрүүнд уг банкны хараат бус байдлыг хангасан байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрчид их оролцсон. Ингэснээр улс орны эдийн засгийг дампуурах ирмэгт хүргэсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль батлагдвал улсын хөгжил рүү ажлаа чиглүүлж, хараат бусаар ажиллах нь зүйтэй юм. Энд нэг асуудлыг хэлэхэд, тус банкны өмнөх удирдлагууд 3000 кв.м талбай бүхий байрыг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байсан. Ингэснээр Хөгжлийн банк, цаашлаад улс орон хохирсон. Тиймээс нэхэмжлэл гаргаж, энэ мөнгийг олж авч банкны санд буцаан байршуулах хэрэгтэй" гэсэн санал хэлэв. 

Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа хэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь шинэчилсэн найруулгыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
42
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.