"Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн тухай таны мэдэхгүй 9 БАРИМТ


Image Э.Хулан       1885

"Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн нэг жилийн ой саяхан болсон. Тэд эдийн засгийн амаргүй цаг үед өөрийн гэсэн банктай болохоор зорьж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн"-д хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй энэ компанийн тухай таны мэдэхгүй 9 баримтыг хүргэж байна. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн"-ий цуглуулсан мөнгө жилийн дотор 1.8 тэрбум төгрөгт хүрчээ. Цуглуулсан мөнгөөрөө "Ард" санхүүгийн нэгдэл, Ард даатгал, Монгол шуудангийн хувьцааг худалдан авсан байна. Ингэснээр жилийн дотор Хөрөнгө оруулагч үндэстний үнэлгээ 70 хувиар өсчээ. Анхны хөрөнгө оруулагчдын нэг сая төгрөгийг 1 сая 696 мянган төгрөг хүртэл өсгөж чадсан гэсэн үг.  


Create your own infographics

Харьцуулахад, нэг сая төгрөгийг арилжааны банкны хугацаатай хадгаламжид байршуулсан бол жилийн дараа 1 сая 115 мянган төгрөг болно. 

 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" болон "Ард" санхүүгийн нэгдэл нэг жилийн дотор 800 хөрөнгө оруулагчтай болжээ. Ингэснээр 1000 монгол хүн тутмын нэг нь хувьцаа эзэмшигч болж байгаа гэсэн үг. 

 

 

Create your own infographics

 

Хаалттай хувьцаат компанийн тодорхойлолтыг Компанийн тухай хуулиас шүүж үзвэл, “Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ” гэжээ. 

“Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компанийг байгуулах анхны зорилго нь өөрийн гэсэн банктай болох хүсэл тэмүүлэл байв. Хөрөнгө оруулсан гишүүд өөрийн банкны картаар худалдан авалт хийдэг, өөрийн банкнаасаа зээлээ авдаг болоод зогсохгүй ашгаа мөнөөх банкнаасаа хүртдэг болох зорилго өвөртөлжээ. 

Харьцуулахад, арилжааны банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 50 тэрбум төгрөг байх учиртай. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" хаалттай хувьцаат компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа удахгүй гаргана. Ингэснээр бүр ч олон үндэсний хөрөнгө оруулагчийг өөрийн компанид татах боломж гарч буй гэнэ. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлснээр нээлттэй, ил тод байдал нь бүр ч нэмэгдэх учиртай юм. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" нь энэ онд "Ард" санхүүгийн нэгдэлтэй нэгдэж, нийлэх үйл ажиллагаа явуулахаар зэхжээ. 

Тэгвэл "Ард" санхүүгийн нэгдэл нь өнгөрсөн онд “Монгол шуудан” компанийн 31 хувийг 7.2 тэрбум төгрөгөөр авсан байна. Мөн өнгөрсөн онд тус санхүүгийн нэгдлээс “Ард Кредит” компанид  нэг, “Ард секюритиз”-д 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийсэн. Түүнчлэн “Ард менежмент” компанид 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийжээ. 

Хувийн тэтгэврийн дансны үйлчилгээг гишүүддээ санал болгоход бэлэн болсон нь Монголдоо анхдагчдын нэг болж байна. 

Өнгөрсөн онд "Хөрөнгө оруулагч үндэстэн" компани "Ард" санхүүгийн нэгдлийн 6.2 хувийг эзэмшиж эхэлсэн. Тиймээс "Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн хувьцаа эзэмшигч Та "Ард даатгал" компаниас дөрвөн төрлийн даатгалын үйчилгээг хөнгөлөлттэй авах боломжтой болжээ. 

Өнгөрсөн онд "Ард" карт гарсан. Тэгвэл энэ жил моргейжийн зээл, лизинг зэргийг санал болгохоор зэхэж байна. 


Тус компанийн тухай  дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк хуудсаас авахыг хүсвэл ЭНД дарна уу. Веб сайт: www.investornation.mn


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 СЭТГЭГДЭЛТЭЙ

Зочин
[204.85.191.30]
хариулах

Их уншсан