Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ц.Элбэгдорж: Агаарын бохирдолд хамгийн их анхаарсан Ерөнхийлөгч гэж намайг шагнаж байсан

Агаарын бохирдлын талаар түүний хэлсэн онцгой эшлэлүүдийг сонирхуулъя.


Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар өчигдөр нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар хэлэлцэж зөвлөмж гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны "Иргэний танхим"-д хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзалт хийж байна. Агаарын бохирдлын талаар түүний хэлсэн онцгой эшлэлүүдийг сонирхуулъя.

1. Өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, зөвлөмж гаргасан. Та бүхэн анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хамтарсан тамга, гарын үсэгтэй зөвлөмж харсан байх. 

2. Үндсэн хуульд “ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийг зөвлөмж болгон гаргана” гэж заасан байдаг. 

3. Зөвлөмжийг Монгол Улсын бүх байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй.

4. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан байдаг. Гэтэл Улаанбаатарын орчинд амьдарна гэдэг аюултай орчин болчихоод байна. 

5. Хэн хэнийгээ доош нь хийгээд байлгүй бүгд хамтран ажиллах хэрэгтэй.

6. Агаарын бохирдлын жирэмсэн эх, урагт нөлөөлж, хүүхэд амьгүй төрж байгааг аюул гэхгүй юм бол өөр юуг аюул гэх юм бэ? 

7. “Утааны үеийнхэн” гэдэг бүхэл бүтэн үе бий боллоо. Эрүүл мэнд, ирээдүйгээ алдсан үе гарч ирж байна.

8. Одоо фэйсбүүкээр шууд бичлэг гарч, хүмүүс сэтгэгдэл бичиж байгаа байх. Долоон жилийн өмнө ингэж хэлэхгүй яасан юм бэ, одоо хэллээ гэх зэргээр бичиж л байгаа. Би  2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод л энэ тухай хэлсэн. Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот болж байна гэж хэлж л байсан. Ийм амархан мартдаг байхгүй юу та нар. Ингэж хэлснээс хойш ажил болтлоо ийм урт хугацааг туулж байна.

9. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ талаар бичдэггүй л байсан. 

10. Би агаарын бохирдлын талаар ганц Монголд ярьдаггүй. Агаарын бохирдлын  асуудалд хамгийн их анхаарал хандуулдаг Ерөнхийлөгч гэж НҮБ-аас намайг 2011 онд шагнаж байсан юм шүү дээ. Та нар мэдэхгүй л байгаа байх. 

11. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийн талаар УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл, Ерөнхий сайдаар С.Батболд ажиллаж байхад л хэлэлцүүлж байлаа. 

12. 2010, 2011 онд "Та нар дотроос нь харж чадахгүй бол дээрээс нь хар" гээд хэвлэлийнхэн болон албаныхныг аваад нисдэг тэргээр явж л байсан.

13. Утааны эсрэг ажил хийгээгүй биш хийсэн. Агаарын бохирдол буурсан үзүүлэлт гарсан шүү дээ. Тогтвортой, тууштай хэрэгжүүлээгүй л болохоос биш.

14. Зургаан  жилийн өмнө би “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Та нар мартсан байх өө. 

15. Хэлнэ гэдэг хийхийн эхлэл, хийхийн тал байхгүй юу.

16. Энэ өдрөөс хойш 2-3 сарын дараа та нар өөр зүйл рүү хошуураад л бичээд эхэлбэл утаа байдгаараа л байна. 

17. Утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг байхгүй юу. Ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэн бүр энэ талаар сэтгэлээ зовооё оо. Аливаа зуух, утааны цаана тоо биш, нэртэй устай хүн л сууж байгаа шүү дээ.

18. Эмч нараа л муулаад байх юм. Сэтгүүлч нар түргэний эмч шиг түргэн шуурхай ажиллаад, сурвалжлаач дээ. Хэцүү байгаа юм уу?

19. Монголд сайн чанарын нүүрснээс их зүйл байхгүй. Үүнийгээ өөрсдөө хэрэглэе л дээ. Гэр хорооллынхон маань жилд 600 мянган тонн нүүрс л хэрэглэдэг юм шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
32
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.