Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers’ Day: “Зүдгүүр” киног яагаад заавал үзэх ёстой вэ?

Та кино урлагаар дамжуулан хүчирхийлэлд "Үгүй" гэж хэлээрэй


Солонгос кино гэхээр л та нөгөө олон ангит, хайр дурлал, инээдмийн, эсвэл үсээ унжуулсан аймшгийн киног төсөөлдөг юм биш биз? Энэ ойлголтыг бүрэн эвдэж, Солонгосын кино шинэ түвшинд очсоныг илэрхийлэх олон өвөрмөц кинонууд дундаас "Алтан хальс" холбоо энэ долоо хоногт “Зүдгүүр”-ийг сонгон гаргахаар болжээ.

2010 онд нээлтээ хийсэн “Зүдгүүр” нь Жан Чул-Сугийн бие даан найруулсан анхны кино юм. Тэрбээр өмнө нь туслах найруулагч болон кино зохиолчоор ажиллаж байсан билээ. Киноны зураг авалт 2009 оны 9-р сарын 1-нд Сөүл болон Йосуд эхэлжээ.

Киноны бүтэн нэрийг “Ким Бок-Намын аллагын хэрэг” гэдэг бөгөөд 2008 оны Солонгосын киноны зах зээл дэх шилдэг кино зохиолоор шалгарсан.

Нээлтээ хийсэн даруйдаа дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, өшөө авалтыг туйлд нь хүртэл мэдрүүлж, үзэгчдийг уурлуулж, гайхашруулж ханамгүй тийм сэтгэл хөдлөл дүүрэн кино хэмээх үнэлгээг авч, хүмүүсийн дунд шуугиан тарьж байжээ.

Зүгээр л нэг кино үдшээр найзуудтайгаа цуглан үзэх кинонуудаас тэс ондоо сонголт. Хөшигний ард нуугдах харгислал, цус, өвдөлт дүүрэн нууцлаг ертөнцийг ил гаргаж ирсэн бүтээл. Найруулагч, жүжигчид гээд энэ кинонд оролцсон бүх хүмүүс таныг гол дүрийн мэдэрч байгааг мэдрээсэй хэмээн хичээн ажиллаж, тэр үүргээ ч гарамгай биелүүлсэн.

Үзэсгэлэнт байгальтай, муу муухай огтхон ч байж боломгүй мэт тийм газар хэрхэн өөр амьдралаар амьдарч болохыг харуулж, жирийн хүмүүн хүнд хэцүүг хэрхэн туулж, яаж зовж тарчилж байгааг харах хамгийн хэцүү. Уг киноны зураг авалт киноноосоо ч дутахааргүй хүнд хэцүү байсан гэдэг. Нэг үзсэн л бол дахиад үзэх шаардлагагүй гэж дүгнэсэн байдаг нь ч сонирхолтой. Учир нь энэ бол ганц үзээд л тархинд тэр чигээрээ буудаг, хэзээ ч мартагддаггүй, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг төрлийн кино аж.

Та үүнийг үзээд эргэн тойронд болдог, таны огт анхаарч үздэггүй тийм жижиг зүйлсийг хүртэл анзаардаг болох вий. Бидний нүднээс далдуур аймшигт хэргүүд үйлдэгддэг агаад хамгийн гунигтай нь энэ бүхэн нууц хэвээр, хав дарагдан үлдсээр байна.

Энэ удаагийн үзвэрийг "Алтан хальс" холбоо "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-тай хамтран хүргэх гэж байна. Та хүчирхийллийн эсрэг байдаг бол энэ удаагийн үзвэрт заавал ирж, мөн бусдыг уриалан, кино урлагаар дамжуулан хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлээрэй.

Бямба гараг бүр "iCinema" кино театрт зохиогддог "Алтан хальс" холбооны "Dreamers' day" кино өдөрлөгийн энэ удаагийн үзвэрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
22 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
31
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.