Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Утаанаас өөрийгөө хамгаалах ЧУХАЛ хэрэгтэй 12 бүтээгдэхүүн

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн 2 хоног үргэлжиллээ


Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн даваа гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжиллээ. 

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалт, цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, утаагүй зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, утаа багасгагч шингэн зэрэг агаарын бохирдлыг бууруулах боломжтой техник, технологийг иргэдэд санал болгож буй. Эдгээрээс дараах 12 технологийг онцлон хүргэж байна.

1. 

Нэр: “Агаар цэвэршүүлэгч эйрвита”
Онцлог: Зургаан цагт 50 ам метр талбайг цэвэршүүлэх хүчин чадалтай. Сард 1кВт цахилгаан зарцуулна. Бохирдсон тохиолдолд сайтар угааж, хатаагаад дахин хэрэглэнэ. Баталгаат хугацаа 1 жил.  
Компани: “СНСС” ХХК
Холбоо барих: 9116-3110, 9199-5557
Үнэ: 195.000₮

2.

Нэр: “Japan Flare”
Онцлог: Тус төхөөрөмж нь нүүрсийг бүрэн шатааж, зуухнаас гарах утаа болон хорт хий, үнэрийг дахин шатааж, цэвэршүүлдэг юм. Агаарт ялгарах угаарын хийг 80 хувь бууруулж, PM2.5, PM10 буюу бүдүүн, нарийн ширхэгт тоосонцрыг 8 дахин бууруулдаг. 
Компани: “Бэнто” ХХК, “Кожима” ХХК
Холбоо барих: 7606-6876, 9191-5335, 11-369354
Үнэ: 2.500.000₮ /Үнийг 90 хувиар бууруулахаар ажиллаж буй/

3.

Нэр: “Тулгат” төхөөрөмж
Онцлог: Энэхүү төхөөрөмжийг Монгол-Германы хамтарсан компани үйлдвэрлэжээ. “Тулгат” төхөөрөмж нь 8-9 цагийн дотор хуримтлуулсан дулаанаа хоногийн үлдсэн цагт буцаан үлээж гэрийг тогтмол хэмийн дулаантай байлгана. Дээрээ хоёр ширэмтэй тул цахилгаан зуух болон халаагч гэсэн хоёр төрлөөр ашиглаж болно. Цагт 5кВт цахилгаан зарцуулдаг. 35-45 ам метр талбайг халаах бөгөөд ашиглалтын хугацаа 30-35 жил.
Компани: “Монватт” ХХК, “Olsberg” ХХК
Холбоо барих: 9909-9873, 9918-4285, 8994-9660, 11-361054, 9925-9045
Үнэ: 2.400.000₮ /Лизингээр авах боломжтой/

4.

Нэр: Эко зурган халаагуур
Онцлог: Эко зурган халаагуурын үндсэн түүхий эд нь хүрмэн чулуу ба карбоноор хийсэн хавтан аж. Ямар ч цахилгааны утас байхгүй учир хавтанг цөмлөх, цоолох, тайрсан тохиолдолд халах чадвар нь хэвийн. Энэхүү халаагуур нь удирдлагатай тул асах, унтрах тохиргоо ч хийж болно. Гадаргын температур 5 жилийн турш 70 хэмээс дээш хална. Хавтангийн хэмжээнээс хамаарч 5-30 ам метр талбайг халаах хүчин чадалтай бөгөөд 200-2000 кВт цахилгаан зарцуулна.
Компани: “Дэлгэр Онон партнерс” ХХК
Холбоо барих: 9902-0933, 8811-7765, 9923-0108
Үнэ: 250.000-870.000₮ /Лизингээр авах боломжтой/

5.

Нэр: Агаар цэвэршүүлэгч
Онцлог: Panasonic брэндийн агаар цэвэршүүлэгч тус төхөөрөмж нь утаа, харшил үүсгэгч нян бактери, тоосонцрыг 99.97 хувь цэвэршүүлдэг аж. Эдгээр төхөөрөмжийн хэмжээ, хүчин чадлаас хамаарч 20-52 ам метр талбайн агаарыг цэвэршүүлдэг бөгөөд шүүлтүүрийг нь 2-7 жилд нэг удаа солино. 
Компани: “BSB” дэлгүүр
Холбоо барих: 7000-8991, 11-304720, 7708-0018
Үнэ: 387.900-1.349.900₮

6.

Нэр: “Ногоон нүүрс”
Онцлог: Энэхүү утаагүй шахмал түлшийг “Алагтолгойн” нүүрсээр хийдэг байна. Шаталтын явцад 5200-5500 ккал/кг дулаан ялгаруулдаг ба түүхий нүүрстэй харьцуулахад шаталтын хугацаа 1.8 дахин удаан байдаг нь нүүрсний хэрэглээний хэмжээг мөн хэмжээгээр багасгадаг аж. Гэрийн доторх температурыг тогтмол 20-25 хэмд барьдаг.  
Компани: “Усу Коал” ХХК
Холбоо барих: 9111-6346
Үнэ: Нэг тонн нь 200.000₮

7.

Нэр: ЗХТ-1, ЗХТ-2 гэрийн зуухнууд 
Онцлог: “МБАБ” ХХК нь ШУТИС-ийн харьяа Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнтэй хамтран ЗХТ-1, ЗХТ-2 ахуйн зориулалтаар гэрийн зуух зохион бүтээжээ. Тус зуухыг Багануурын уурхайн нүүрсээр тооцоолон бохирдуулагч бодисын хэмжээ нь Монгол Улсын стандартын утгаас бага бөгөөд “УБ цэвэр агаар төсөл”-ийн гаргасан шалгуур үзүүлэлт “Гамшгийн туршил шинжилгээний төв”-ийн галын лабораторийн сорилын шалгуур үзүүлэлтэд тэнцсэн бүтээгдэхүүн юм. 
Компани: “МБАБ” ХХК, Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
Холбоо барих: 9601-0140, 8855-8839
Үнэ: 250.000₮

8.

Нэр: Дөл зуух 
Онцлог: Уламжлалт зуухыг хоногт 3-4 удаа галладаг бол Дөл зуухыг хоногт 2 удаа галладаг байна. Түлшийг 30-40 хувь хэмнэхийн зэрэгцээ үнс бага гаргадаг аж. Гэрт болон ханан пийшинд холбож хэрэглэдэг. Хэмжээнээс хамаарч 40-90 ам метр талбайг халаана.
Компани: “Рояал Өүшн” ХХК
Холбоо барих: 9015-3334
Үнэ: 350.000-395.000₮ /лизингээр авах боломжтой/

9.

Нэр: Шалны халаалт  
Онцлог: “Heat Plus” халаалтыг суурилуулах хугацаа богино, оворгүй бөгөөд хэзээ ч суурилуулж болно. Ус, чийгний хамгаалалттай, галын аюулгүй, үнэр тоосонцоргүй, хугарч хөлдөхгүй, өөр обьектод зөөх боломжтой. Хөвөн даавуу халаалт болон хальсан халаалт гэсэн хоёр төрөлтэй.  
Компани: “Дулаан Элстэй” ХХК
Холбоо барих: 9405-0591, 9411-0591, 9605-0591, 9601-0591
Үнэ: Нэг метр квадрат нь 35.000-45.000₮. Дулаан тохируулагч нь 50.000₮

10.

Нэр: Үртсэн шахмал  
Онцлог: Үртсэн шахмал нь түлэхэд хялбар, бөгөөд удаан хугацаанд асдаг байна. Тодруулбал, 3 кг түлш нь таван цас асдаг аж. Зөвхөн Баянгол дүүргийн иргэд худалдан авах боломжтой.
Компани: “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ
Холбоо барих: 11-310578
Үнэ: 25 кг буюу нэг шуудай үртсэн шахмал нь 3750₮

11.

Нэр: Утаа шүүгч төхөөрөмж  
Онцлог: Уг төхөөрөмжийг янданд холбон ашиглана. Утаан дахь агаар бохирдуулагчийг 88 хувиар бууруулдаг энэхүү төхөөрөмжийг 2011 онд зохион бүтээжээ.
Зохион бүтээгч: Ж.Хүрэл-Эрэдэнэ
Холбоо барих: 9192-8060
Үнэ: Тодорхой ханш гаргаагүй. Гэхдээ 100.000₮ багтах аж.

12.

Нэр: Цахилгаан машин
Онцлог: 100 км-т 2350 төгрөгийн цахилгаан зарцуулагдах энэ машиныг монголчууд өөрсдөө зохион бүтээжээ. 
Компани: “Эко бус” ХХК
Холбоо барих: 9901-4797, 9971-0802
Үнэ: 9.600.000₮ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
47
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.