Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Э.Цэрэнгийн тэмцлийн талаар Швейцарийн хэвлэлд гарчээ

Э.Цэрэн, Ц.Туяацэцэг нарын С.Баярцогтын эсрэг хийж буй тэмцэлтэй холбоотой нийтлэл Швейцарийн хэвлэлд гарчээ


Э.Цэрэн болон хуульч Ц.Туяацэцэг нар С.Баярцогтын офшор данстай холбоотой баримт цуглуулахаар Швейцарийг зорьсныг бид мэднэ. Тэгвэл Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсныхаа шанд мөнгө авсан байж болзошгүй гэсэн дуулианд өртсөн С.Баярцогтын хэргийн талаар Швейцарийн “Tribune de Geneve” хэвлэлд нийтлэл гарчээ. Түүнийг орчуулан хүргэж байна. 

Эх сурвалж: www.tdg.ch

"Монголын Ц.Туяацэцэг болон Э.Цэрэн нар эх орондоо авлигын эсрэг тэмцэл өрнүүлж, үүнийхээ дагуу Швейцарьт иржээ. Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хуульч болон байгаль хамгаалагч хоёр бүсгүй Женев болон Улаанбаатарын хооронд явж буй нь энэ. Өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан С.Баярцогтын авлигатай холбоотой хэргийг илрүүлэхээр зүтгэж байна. С.Баярцогт нь өдгөө УИХ-ын албаны хүн болсон.  

Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос нэр бүхий хүмүүс офшор бүсэд данстай болох тухай зарласан. Үүнд улстөрч С.Баярцогт холбогдсон байжээ. Зөвхөн уучлалт гуйгаад хамаг хэрэг шийдэгдсэнгүй. С.Баярцогт "Legend Plus Capital ltd" хэмээх компани байгуулж, их хэмжээний мөнгөтэй данс нээсэн тухай тус холбооноос мэдээлж байв. Харин энэ тухай тэрбээр мэдэгдэл хийгээгүй юм. 

Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос “Rio tinto” компанитай гэрээ байгуулсны дараа дээр дурдсан мөнгө С.Баярцогтын дансанд байршсан гэж мэдээлсэн. 2009 оны аравдугаар сарын 6-нд тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт болон өөр хоёр ч сайд хамтран уул уурхайн гиганттай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Үүнээс гурван долоо хоногийн дараа буюу 2009 оны аравдугаар сарын 27-нд “Credit Suisse” банкны С.Баярцогтын дансанд 9.2 сая ам.доллар шилжин оржээ. 

Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос энэхүү мөнгийг авлига гэж үзэж буй. 2013 онд офшор данстай холбоотой шуугиан Монголд ид дэгдэж, олон нийт дургүйцлээ илэрхийлсэн боловч хууль эрх зүйн зохицуулалт тус улсад байгаагүй. Байгаль орчны хуульч Ц.Туяацэцэгтэй Женевт уулзахад, авлигын баримт байсаар байгаа тухай тайлбарлаад, тухайн үеийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд ч энэ хэрэгт хамаатай гэж таамаглаж буйгаа хэлсэн юм. Шүүгчид Пандорагийн хайрцаг нээгдэхээс айж байж магадгүй гэж тэрбээр нэмж хэлэв. 

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-нд Байгаль орчны хуульчдын холбооноос Улсын ерөнхий прокурорын газарт гэмт хэргийн шинжтэй энэ хэргийн талаар мэдүүлсэн. Арваннэгдүгээр сард илүү их мэдээлэл хэрэгтэй гэж тус газраас хэлсэн байна. Тиймээс тэд Швейцарьт ирж дахин шинэ баримт цуглуулж байгаа нь энэ. 

Эх орондоо нөлөө бүхий эрхэмтэй холбоотой хэргийг шийдүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Гэхдээ Ц.Туяацэцэг болон Э.Цэрэн нар бууж өгөхгүй гэдгээ хэлсэн юм. Тэд олон нийтийн дэмжлэгийг маш сайн авч байгаа аж. Дээрх хэрэг нь Монголын нэрийн хуудас болсон Оюутолгойтой холбоотой учраас маш эмзэг сэдэв болж буй аж."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
37
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.