Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төгсөх ангийн оюутан Лаост дадлага хийнэ

АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас Лаосын “Найрамдал” эмнэлэгт дадлага хийлгэнэ.


Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхон өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд зочиллоо. 

Сиалункон Сэнг Утхоныг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг хүлээн авч, хоёр орны болон төрийн албаны төв байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. 
 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жил уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс БНАЛАУ-ыг Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, түүний дотор хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү үр дүнтэй хөгжиж байгааг тэмдэглэв. 

Лаос Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсад айлчилсан юм. Энэ үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсын яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад “Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог”, “Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай”, “Төрийн албан хаагчдын сургалтын стратеги” зэрэг сэдвээр лекц уншсан  билээ. 

Уулзалтын үеэр Элчин сайд, Сиалункон Сэнг Утхон Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Лаосын Төрийн албаны комиссын хамтын ажиллагааны тухай болон бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Элчин сайд Сиалункон Сэнг Утхон Монгол Улс Лаосын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсад суралцаж байсан  40 гаруй оюутан Лаосын төрийн байгууллагуудад өндөр алба хашиж байгааг тэмдэглэн хэлээд, цаашид АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас Лаосын “Найрамдал” эмнэлэгт дадлага хийлгэх, Монгол эмч ажиллуулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, Засгийн газар, яам, орон нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
6
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.