Хайх зүйлээ бичнэ үү

мин

Японы жүдочид сонгомол барилдааны бэлтгэл хийж байна

Шинэ дүрмээр довтолж барилдах шаардлагатай болсон тул сонгомол барилдааны урлагийг эзэмших хэрэгтэй болжээ.


Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 10-наас Токио хотод цугларалтад гарлаа. “Рио 2016” наадмын аварга 90 кг-ын жингийн Машюү Бейкер, +100 кг-ын Харасава Хисаёши тэргүүтэй бөхчүүд сонгомол барилдааны дасгал сургууль хийж байна.
2017 оны уриагаа “Challenge” хэмээн тодорхойлсон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Коосэй сонгомол барилдааны бэлтгэл хийх болсон шалтгаанаа “Орчин үеийн жүдод ойрын зайн барилдаан чухал болоод байна. Япончууд зайнаас сайн барилддаг ч барьцтай барилдаанд сул. Тиймээс сонгомол барилдааны бэлтгэл хийж, ур чадвараа сайжруулна” гэж тайлбарласан.


Иноүэ Коосэй өнгөрсөн жил окинава сүмо, монгол бөх, холимог тулааны дасгал хийж байж, “Рио 2016”-д эрэгтэйчүүдийн шигшээ багаа бүх жинд медаль авахуулсан. Олон улсын жүдогийн холбооноос барилдааны хугацааг 5 минутаас 4 болгон богиносгох зэрэг шинэ дүрэм нэвтрүүлээд байгаа. Шинэ дүрмээр довтолж барилдах шаардлагатай болсон тул сонгомол барилдааны урлагийг эзэмших хэрэгтэй болжээ. Японы сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч Тоёота Масатошигийн удирдлага дор бэлтгэл хийсэн Харасава “Хамгаалалтад тун чухал зүйлсийг сурж авлаа. Өнгөрсөн жил монголчууд чөлөөт, сонгомол маягаар иппон их авч байсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
45
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.